МАН-д шилдэг улстөрч олдохгүй, АН-ын дарга С.Эрдэнийг шилдгээр шалгаруулжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 23-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

МАН-ынхан шинэ жилээ тэмдэглэж шилдгүүдээ шалгаруулжээ. Гэвч тэдэн дундаас шилдэг улстөрч шалгарсангүй юу, олдсонгүй юу сөрөг хүчнийхээ дарга С.Эрдэнийг шилдэг улс төрчөөр шалгаруулчихжээ.

Тодруулбал, "Амь нэг-Архангай" нэгдсэн шинэ жилийн арга хэмжээн дээр МАН-наас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг нар нутгийнхаа “Шилдэг улстөрч”-өөр АН-ын дарга С.Эрдэнийг тодруулан өргөмжилжээ.

Уг нь УИХ-д 65-уулаа ялсан МАН-аас шилдэг улстөрч олон тодрох байлтай. Гэвч тэдэн дундаас оны шилдэг гарсангүй юу, олигтой нэрлэчих ажил хийсэн хүн олдсонгүй юу намын шилдгээ АН-ын даргад барьчихжээ.

Энэ мэдээг дуулсан МАН-ын дарга У.Хүрэлсүх галзуурах шахам уурлаж, Архангайн гурван гишүүний толгойг эргэтэл загнасан гэх ч мэдээлэл байгаа юм. Харин иргэд олон нийтийн зүгээс “АН-ын дарга С.Эрдэнэ аргагүй хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч юм даа” хэмээн уулга алдаж байгаа сурагтай.

А.ШАРХҮҮ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.