Монголын дөрвөн бөх башёг тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 17-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан боллоо. Энэ удаа манай их аваргуудаас Харумафүжи Осунарашид өвдөг шороодсон бол Хакухо Айяомаг, Какүрюү Такаясүг давсан байна. Харин маэгашира Ичиножёо Чиёториг өвдөг шороодуулж дөрөв дэх даваагаа авлаа. Оюутны сумогоос мэргэжлийн тэмцээнд орж ирсэн манай бөх богино хугацаанд өндөр амжилт гаргаж олны анхаарлыг татаад байгаа.

Тэрээр мэргэжлийн сумод дөрвөн башё барилдаж дээд зиндаанд гарч ирсэн нь түүхэнд байхгүй амжилт юм. Мөн макүүчид эхний дөрвөн өдөр бүгдэд нь ялж тэргүүлэгчийн эгнээнд явж байгаа аж. Бусад Монгол бөхчүүдийн хувьд Кёкүтэнхо 4-0, Кёкшюүхо 2-2, Тэрүнофүжи 1-3, Араваши 1-3, Токитэнкү 1-3 гэсэн амжилттай явж байна. Аки башёг Монголын дөрвөн бөх нэг ч уналгүй тэргүүлж байгаа юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.