Украины арми зэвсэгээ худалдаж шинэчилнэ

Twitter Print
2014 оны 09-р сар 18-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Украин хуучин зэвсгүүдээ худалдаж, гадаадад үйлдвэрлэсэн орчин үеийн шинэ зэвсэг авахаар төлөвлөсөн гэж Украины төрийн өмчит зэвсгийн "Укроборонпром" корпораци мэдээлсэн байна. 

Умард Атлантын эвслийн стандартад нийцүүлэх зорилгоор Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн санаачилсан үндэсний зэвсэгт хүчнээ шинээр зэвсэгжүүлэх гурван жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж буйгаа тус корпораци мэдээлжээ. Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт хийсэн. "Укроборонпром" үйлдвэрлэлээ сайжруулахаар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хуучирсан зэвсгээ гадаадад худалдсан мөнгөөр гадаадын шинэ зэвсэг авахаар төлөвлөж байгаа аж. Ерөнхийлөгчийн санаачилгаар "шинэ зэвсэг авах хугацаа хэдэн долоо хоногоор наашилсан"-аар Украины арми хялбар нөхцөлөөр шинэ зэвсэгтэй болох боломжтой болсон. Үүнээс өмнө энэ үйл явц хэдэн жил ч үргэлжилж болзошгүй байсан гэж "Укроборонпром"-ын төлөөлөгч мэдээлжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.