
Эмгэн болтлоо ханилахад дор хаяж 20 жил тэвчих хэрэгтэй..
Гэр бүлийн зөвлөлгөө өгөгч Деан Мартин
”Сайхан гэрлэлт санамсаргүй бий болдоггүй” гэдэг ном бичсэн ажээ. Тэрээр маш олон эхнэрүүдтэй уулзаж
“Та өөрийгөө сайн ханьтай гэж боддог уу?” гэсэн асуулт тавин судалгаа явуулаад уг судалгаагаа номондоо ашиглажээ. Түүний судалгааны үр дүн сонирхолтой гарчээ.
Эхлээд гэрлээд нэг жилийн дараа
Та сайн ханьтай учирсан уу? гэсэн асуултад 98 хувь нь тийм гэж сэтгэл хангалуунаар хариулсан байна....
Дараа нь гэрлэсний хоёр дахь жилийн дараа энэ асуултыг дахин тавихад нөгөө 98 хувь маань асар ихээр буурч бараг тал нь буюу 56 хувь нь л “тийм“ гэж хариулсан байна...
10 жилийн дараа энэ асуултаа тавихад дөнгөж 6 хувь нь л “тийм” гэж хариулжээ.
Харин 20 жилийн дараа уг асуултыг дахин тавихад буцаад 95 хувь нь “би үнэхээр сайн ханьтай учирчээ” гэсэн хариулт өгсөн байна...
Энэ судалгааг хийсний дараа Деан Мартин дараах дүгнэлтэд хүрчээ...
“Эхнэр нөхөр хоёр харилцан бие биенээ ойлгож, нэгэн хосын хувьд амар тайван, тогтвортой амьдрахад наад зах нь 20 жил шаардагдана.
Тиймээс гэрлэснийхээ дараа 20 жил ч бололгүй гэр бүл салах нь адгуу яаруу тэвчээргүй шийдвэр юм.
Эхнэр нөхрийн хайр гэдэг нь дор хаяж 10 жил, 20 жил амьдарч байж, үр жимс боловсрох шиг БОЛОВСОРЧ, цаг хугацаа явах тусам төгс төгөлдөр болдог байна.” хэмээжээ...
Сайхан гэр бүл хичээж байж бий болдог гэдгийг дандаа санаж идэвхи санаачлагатай, суралцах хүсэл эрмэлзэлтэй байгаарай.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
I lrgen
(107.72.176.90) 2020-08-27 12:14Arai ch dee aimaar umaa
Хариулах
I lrgen
(107.72.176.90) 2020-08-27 12:14Arai ch dee aimaar umaa
Хариулах