Яруу найрагч Б.Галсансүх шинэ хүннү рок хамтлаг байгуулна

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 13:09 цагт
Мэдээний зураг,

“Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Галсансүх “Аттила” нэртэй хүннү рок хамтлаг байгуулахаар болжээ. Түүний зорилго нь дэлхий дахинаа бүтээлээ хүргэж буй “The Hu” хамтлаг шиг баг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Тэрбээр өмнө нь хард рок “Нисванис” хамтлагийг үүсгэн байгуулалцаж, мөн гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар урууланд минь байдаг”, “Хурд” хамтлагийн олонд хүрсэн зарим дууны шүлгийг зохиосон билээ. Мөн яруу найргийн “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Пост-модерн дөрвөн улирал”, “Бурханд хэлэх зөвлөгөө” ном хэвлүүлсэн модернист найрагч юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.