УИХ-ын гишүүдийн ширээн дээр туулайн чихмэл тавьжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг 10:00 цагт товлогдсон. Одоогоор эхлээгүй байна. Өнөөдрийн чуулганаар  шахмал түлшний асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсох бөгөөд бусад хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийнэ.  

Чуулганы танхимд гишүүдийн ширээн дээр туулайн бүжингийн чихмэл тоглоомууд тавьж, гишүүдийг охидын хүчирхийлэлд анхаарлаа хандуулахыг хүссэн байна. Учир нь өнөөдөр Олон улсын охидын өдөр юм байна.  Энэ өдрийг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд "Хамтдаа хамгаалъя" өдөрлөг болох юм. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.