Хүүхдийг шийтгэхдээ та зөв арга хэрэглэдэг үү

Twitter Print
2022 оны 02-р сар 06-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийг шийтгэхдээ та...

Дуртай зүйлийг хурааж авах (хичээлээ хийхгүй бол утсыг чинь хурааж авлаа. Хүүхэд утсаа авахын тулд хийхээс сурахын тулд хийхгүй. "Хичээл= шийтгэл, сөрөг мэдрэмж" холбоо бий болох юм бол "сурна" гэхээр халширдаг хүмүүсийн эгнээнд нэгтгэж байна гэсэн үг. Яг одоо үр дүнтэй ч таны хяналтаас гарахаараа яах бол? Нэмэлтээр та хүүхдийн хил хязгаарыг зөрчиж байгаа тул та хоёрын харилцаанд үл ойлголцол бий болж эхэлнэ)

Гэрийн ажил хийлгэнэ гэж шийтгэх (хүүхэд дараа нь санаачилгаараа гэрээ цэвэрлэнэ гэж хэзээ ч байхгүй)

Цагдаа, эмч, багшаар айлгах (таны хүүхэд багшаасаа айгаад байвал яаж мэдэхгүй зүйлээ асуух юм бэ?. Сургуультай холбоотой түгшүүр өндөр байх юм бол битгий гайхаарай. *Хүүхэд тайван үедээ сайн суралцах боломжтой. Жишээ: та ууртай үедээ зөв шийдвэр гаргаж чаддаг уу? Яг үүнтэй адилхан хүүхэд тайван байх юм бол их тархи (бодож сэтгэх, төлөвлөх) бүрэн гүйцэд ажиллах боломжтой. Айдас түгшүүр ихтэй бол байнга анхаарал болгоомжгүй алдаа гаргах гээд байдаг) . Багшаас айх биш хүндэлдэг байх юм бол хүүхэд илүү сайн суралцах боломжтой.

Зодох (Надтай ингэж харилцаж болдог гэдгийг ойлгосноор танаас өөр хүмүүсийн ч ийм үйлдлийг тэвчсээр байх болно. Та биеийг нь хүндлэхгүй бол хүүхэд өөрийнхөө болон бусдын биеийг хүндлэхгүй. Монголд бусдын биед зөвшөөрөлгүй хүрэх тохиолдол ямар их байдаг билээ. Магадгүй тэр хүмүүс маань "намайг зоддог байсан муудсан юм алга" гэж хариулдаг хүмүүсийн нэг байх боломжтой).

Тоохгүй байх (Та тоохгүй бол таны хайр, тантай холбоо байхгүй гэсэн үг. Хүүхэд таны хайрыг алдахгүйн тулд айсандаа үнэхээр үгэнд орж болно. Гэхдээ би хайрлуулахын тулд өөрөөрөө байж болохгүй гэдгийг үүнтэй хамт ойлгож авна. Сэтгэл зүйн асуудлууд. Та уурлаж байгаа бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүүхдэд хэл, тайвшруулах зүйлсийг хэрэгжүүл. Жишээ: миний уур хүрээд байна, аяга ус уух... (чи миний уурыг хүргээд байна гэх юм бол чи бол ийм муу хүүхэд гэдэг мэдрэмжийг бий болгодог). Ядахдаа хүүхэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдаж сурахад тусална. Олон хүмүүстэй ярилцах явцад "ээж тоохгүй дуугаа хураах хамгийн аймар байдаг" гэж их хариулдаг.

Шийтгэлийн зорилго: Хүүхдэд МУУХАЙ МЭДРЭМЖ бий болгох. Улмаар хүүхэд дахин давтахгүй гэж боддог. Гэхдээ хэсэг хугацаанд л үр дүнтэй.

Хүүхэд буруу зүйлээ дахин дахин давтаад байгаа бол дээрх аргуудыг ашиглахгүйгээр та хэлж ойлгуулж болно.

Эерэг шийтгэл нь хүүхдийг:

зөв сонголтыг хийж сурахад,

хариуцлагатай болоход,

харилцааг муутгахгүй

хөгжүүлэх боломжтой.

Сэтгэл зүйч Г.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.