Монголын 1289 иргэн иргэншлээ сольжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 20-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 26 иргэн Ерөнхийлөгчийн зарлигаар манай улсын харьяат болж, Монголын 1289 иргэн иргэншлээ сольжээ. Үүнийг задалбал энэ оны эхний 10 байдлаар 227, өнгөрсөн жил 490, 2017 онд 553 иргэн Монгол Улсын иргэн байхаас татгалзсан байна. Тэдний 870 нь казах иргэн байсан бөгөөд Казахстаны харьяат болсон байна. 

Харин эсрэгээр 66 хүн харьяатаа сэргээлгэснээс 2017 онд 64, 2019 онд нэг иргэн байгаа аж. Мөн гадаадын иргэдэд Монгол Улсын насанд хүрээгүй хүүхдийг үрчлүүлдэг хуулийн заалттай. 2001 оноос хойш үрчлэлтийг ГААГ-ын конвенц болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явуулж байна. Өнөөдрийн байдлаар 17 улсад 271 хүүхэд үрчлэгдсэн байна. 

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.