
Хонгконгийн удирдлагууд коронавирусын мутацид орсон шинэ төрлийн вирусын халдвар тархахаас сэргийлэх үүднээс гадаадаас ирж буй бүх иргэдийн тусгаарлалтанд байх хоногийг сунгаж, 21 хоног болгожээ.
Түүнчлэн Хонгконгийн эрх баригчид сүүлийн 21 хоногт Өмнөд Африкаар зорчсон иргэдийг Хонгконгд буух нислэгт суухыг хоригложээ. Хонгконгийн эрх баригчид өнгөрсөн даваа гарагаас эхлэн Их Британиас ирэх бүх нислэгүүдийг хориглосон ба Их Британиас Хонгконгд ирсэн хоёр оюутан коронавирусын мутацид орсон шинэ төрлийн вирусын халдвар авсан байх магадлал өндөр байгаа тухай мэдээлсэн юм.
Баасан гарагийн шөнө хийсэн мэдэгдэлдээ Хонгконгийн эрх баригчид коронавирусын цар тахлын нөхцөл байдал шинэ төрлийн вирусын халдвар гарсанаар өөрчлөгдөж байгааг онцлон, үүнтэй холбоотойгоор шинэ төрлийн вирусын нууц хугацаа 14 хоногоос их байж болзошгүй гэж үзэж, тусгаарлалтанд байх хугацааг 7 хоногоор сунгаж буй тухай дурджээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.