Агуйд 9 хоног гацсан Америкийн судлаачийг аврах ажиллагаа амжилттай болжээ

Twitter Print
2023 оны 09-р сар 12-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

Туркийн хамгийн гүнзгий агуйнуудын гуравт жагсдаг Морка нэртэй агуйд  биеийн байдал нь муудсантай холбоотойгоор гацсан АНУ-ын судлаач Марк Дикийг мягмар гарагийн шөнө агуйгаас амжилттай гаргажээ.

Биеийн байдал нь муудаж, олон хоног агуйд гацсан 40 настай Марк Дикиг олон улсын аврах багийнхан орон нутгийн цагаар мягмар гарагийн шөнийн 00 цаг 37 минутанд 1040 метрийн гүнээс аварсан байна.

9 өдрийн турш үргэлжилсэн Марк Дикиг аврах ажиллагаанд Турк, Хорват, Итали зэрэг улс орнуудын нийт 150 гаруй албан хаагчид оролцжээ.

Марк Дики нь туршлагатай агуй судлаач бөгөөд 1276 м гүн Морка агуйг судлах олон улсын судлаачдын багийн гишүүн аж. Агуйд орсон хойно Марк Дикигийн биеийн байдал муудаж, цустай бөөлжиж эхэлсэн ба агуйгаас гарах ямар ч хүч тэнхээгүй болжээ. 

Аврагчдын хувьд Марк Дикиг агуйн эгц босоо болон хөндлөн шавар устай хэсгээр тээвэрлэх нь маш хүндрэлтэй байсан гэжээ. Түүнчлэн харанхуй, чийгтэй агуй дотор удаан хугацаагаар байх нь сэтгэл зүйд мөн сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.

Марк Дикигийн ээж аав олон улсын агуй судлаачид, эмч нар, аврах багийнхан болон Туркийн засгийн газарт хүүг нь аварсан явдалд талархлаа илэрхийлжээ.

Эх сурвалж: aljazeeja.com

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.