Италичууд Жүүд болж таарах нь

Twitter Print
2016 оны 01-р сар 02-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэх нэгэн хэлц үг байдаг. Муухай үг шүү. Хүний бүсгүй үр төрсөн газар шороондоо эргэж ирэх учиргүй гэсэн цээр тулгаад байгаа гэсэн үг юм. Харин жинхэнэ нутаг усгүй хүмүүс бол жүүдүүд. Гэтэл ойрхи дорнодоос гаралтай хэмээн үзэж байсан Жүүд-ашкеназуудын өвөг дээдсийг бүр Италиас гаралтай гэж эрдэмтэд үздэг болсон байна. Олон улсын эрдэмтдээс бүрдсэн судалгааны баг ашкенази жүүдүүдийн митохондриаль геномыг задлан шинжлээд  ийм дүгнэлтэд хүрчээ.

Хүний генийн митохондриаль ДНК өөртөө эсийн цөм дэх мэдээлэл бус, харин зөвхөн эхийн талаас өвлөгдсөн митохондри эмбрионд байдаг мэдээлэл дээр үндэслэгддэг болох нь тодорхой болсон байна.

Уг судалгаагаар өнөөгийн Италичуудын митохондриаль ген болоод эртний ашкеназуудын митохондриаль ДНК-тай ижил болохыг тогтоож Ашкенази жүүдүүдийн эцэг өвөг манай тооллоос өмнө Аппениний хойгт амьдран сууж байсан гэж үзэхэд хүргэжээ. Тэгэхээр Италичууд өөрсдөө жүүдүүдийг нүд үзүүрлэн харааж зүхэх эрхгүй болж байгаа аж.

Эрдэмтдийн энэ нээлт жүүдүүдийн гарал үүслийн тухай уламжлалт ойлголтыг эрс үгүйсгээд зогсохгүй Израилийн хууль эрх зүйн асуудлыг ч эргэлзээнд оруулж байна. Израилийн төр засгаас тунхагласан үндсэн хуулиар бол тус улсын нутаг дэвсгэрт эргэж ирсэн жүүд хүн бүр Израйлийн иргэн болох эрхтэй, мөн иудийн шашин шүтлэгт орсон хүмүүс өөрсдийгөө жүүд гэж үзэх үндэстэй болдог. Ийм маргаантай нээлт ашкенази жүүдүүдийн гарал үүслийг эхийн талаас нь авч үзэх юм бол Ойрхи дорнодын бүс нутаг болон өнөөгийн Израилийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа “жүүдүүдтэй” огт хамааралгүй болж байгааг гэрчилж байгаа аж.

Жич: Бид Оросын нөлөөгөөр Жүүдүүдийг еврей гэж нэрлэж заншсан цаг үе ард хоцорч. Жүүд гэдэг үг эртнээсээ уг улс үндэстэнг оноож нэрлэсэн жинхэнэ Монгол үг. Англи хэлний "jude, jews" гэх үгээс огт зээлдэн хэрэглээгүй гэдгийг мэдэх хэрэгтэй байх.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.