
Налгар сайхан зун цагийн амралт, чөлөөтэй цаг үе нэгэнт улиран одож, намрын их ажил одоо ид дундаа орж байна. Газар газрын амралт сувилалын газрууд өнөөдөр эл хуль оргин хоосорч, аялагч жуулчдын тарьсан хог новш уул овоо мэт хөглөрөн хоцорч. Оросуудын амарч, аялал жуулчлахад диваажин мэт гэгддэг Крымд өнөөдөр ийм л дүр зураг харагдаж байгаа аж.
Аялал жуулчлалын улирлын ид ачаалын үед энд бүр арай хэтэрхий замбараагүй бусармаг явдал газар авсан байв. Тухайлбал Оросууд Крымийн хойгт хөл тавих гол гарц газруудын нэг болсон Керченскийн усан тээврийн боомтод энэ зунжингаа хэрүүл шуугиан тасраагүй юм байх. Эндхийн усан гарцаар дамжиж зорьсон газраа хүрэх гэсэн аялагч жуулчлагчид дараалалд бүртгүүлж 40 гаран цаг зогсоод эцэстэй тэвчээр алдран хэрүүл зодоондоо хүрдэгээр барахгүй, хүн амины хэрэг хүртэл гарсан байна. Ертөнцийн төгсгөлийн эцсийн өдөр амь аврагдахын тулд Библийн сударт гардаг “Ноагийн завинд“ багтаж суух гэсэн хүмүүс амь тэмцэн бие биенээ хядах мэт дүр зураг харагдаж байсан аж. Уурсаж хилэгнэсэн олны дунд ганц болгоомжгүй хэлсэн үг хэрүүл зодоон өдөөх шалтгаан болж байжээ.
Оросуудын хэрцгий түрэмгий авирыг тод харуулсан нэгэн дүрс бичлэг интернэтэд тавигдсаныг Украйны хэвлэл мэдээлэл өлгөн авч Крым хэний гарт очсон болохыг дэлхий дахинд ухааруулах зорилгоор өргөн сурталчилж байгаа аж. Ингээд Орос араншин, тэсвэр тэвчээр хаан хүрч тэсэрдгийг харцгаая.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505