Инчон хотод дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Twitter Print
2014 оны 09-р сар 17-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн XVII наадам удах болно. Зохион байгуулагчдын зүгээс Азийн наадмын үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор дугаарын хязгаарлалт хийхээр болжээ. Азийн 45 орны тамирчид, албаны төлөөлөгчдөөс гадна жуулчид ихээр ирэх учир бүх талын ачаалал өмнөхөөсөө ихсэх билээ. Инчон хотод үйлчлэх журмын дагуу тэгш тоогоор төгссөн дугаартай машин мягмар, пүрэв, бямба гарагт, сондгой тоогоор төгссөн машин даваа, лхагва, бямба гарагт хөдөлгөөнд оролцохоор шийдвэрлэжээ. Харин ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Тамирчдыг тээвэрлэх автомашин, автобуснууд дугаарын хязгаарлалтгүй зорчих аж. Азийн наадам БНСУ-ын Инчон хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4ны өдөр хүртэл явагдах ба энэхүү журам өглөөний 07.00 цагаас эхлэн 20.00 цаг хүртэл үйлчлэх юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.