Дэлгүүр хэсэх нь тархийг ядраадаг болохыг судалгаагаар тогтоожээ

Twitter Print
2018 оны 06-р сар 01-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс бид дэлгүүрээр үйлчлүүлэхдээ олон янзын бараанууд дотор төөрөлдөх тохиолдог гардаг шүү дээ. Энэ нь хүний сэтгэл санаанд эерэг нөлөөтэй болохыг өмнөх судалгаануудад баталж байсан юм. Тэгвэл Бангорын их сургуулийн сэтгэл судлаачид дэлгүүрээр үйлчлүүлэгсдийн тархинд ямар өөрчлөлт гарч байгааг судалжээ.

Сайн дурын хүмүүсийг оролцуулсан энэхүү судалгаагаар дэлгүүр хэссэн эхний 20 минутанд хямдарсан бараануудыг хараад үйлчлүүлэгчдийн сэтгэл хөдөлдөг болохыг тогтоосон байна. Харин 40 минутын дараа тархи ядарч, идэвхтэй ажиллаж чадахгүй болдог гэнэ. Ингэснээр ямар нэгэн сэтгэгдэл төрөхгүй, улам залхах болдог байна. Тиймээс удаан дэлгүүр хэсэх нь зөв сонголт хийхэд нөлөөлөх биш, харин ч тархийг ядраах үндэс болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.