О.Пүрэвбаатар МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар сонгогдлоо

Twitter Print
2020 оны 09-р сар 04-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж 21 аймаг,хотын нийт 60 гаруй багш дасгалжуулагчид Туушин зочид буудлын хурлын танхимд чууллаа.

Тэд цар тахлын жилд улсын аварга шалгаруулах тэмцээн болоод тив, дэлхийн тэмцээнд хэрхэн өрсөлдөх, жингийн өрсөлдөөн хийгээд сонгон шалгаруулах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, нэг зорилгын хүрээнд нэгдэж чадлаа. Хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П. Гансүх холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр болон бусад удирдах гишүүдийн санаачлагатай Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо.

Тив дэлхийд алдраа цуурайтуулж, шигшээ багийг ахалж явсан түүнд олимпийн хариуцлагатай жилд ийнхүү итгэл хүлээлгэж басхүү шигшээ багийн дасгалжуулалтын чанарыг сайжруулж байгаа нь энэ юм. Түүнд тогтмол цалин болон гадагшаа явах тэмцээн уралдааны бүх зардлыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх болон чөлөөт бөхийн холбооны зүгээс 100% санхүүжүүлж ажиллуулахаар болжээ.

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.