
Төрөлхийн бөгтөр нуруутай байхаас илүүтэйгээр амьдралын буруу хэвшилээс шалтгаалаад нуруу хэв гажилтанд ордог.
1. Мөрөө аль болох суллаж явах. Багш маань мөрөө үргэлж балетчиний мөрийг санаж суллан, эрүүгээ дээш өргөж явж байхыг зөвлөдөг байв. Мөрөө суллаад үздээ, бие ямар их суларч байгааг анзаарч байна уу. Яг энэ байдлаараа өдрийн турш биеэ авч яваарай. Ялангуяа өдөржин оффист суугаа ажил хийдэг хүмүүс, цүнхээ мөрөндөө үүрч явахад, утсаар ярих үедээ мөрөө нэг мэдэхэд хавчиж орхиод тэр чигтээ өөрийн мэдэлгүй биеэ чангалж явдаг байна.
2. Ялангуяа бүсгүйчүүд маань ихэвчлэн нуруугаа хотойлгож явах нь нурууний өвчний гол эх үүсвэр болдог байна. Иймд аль болох нуруугаа цэх авч явахыг хичээгээрэй.
3. Үе мөчөө ажиллуулахгүйгээр ажиллуулах боломжтой нэг булчин бол бидний хэвлийн булчин байдаг. Иймд хэвлийн булчингаа аль болох сул хаяхгүйгээр биеэ авч яваарай. Зөв зогсолт бидний эрүүл байх бас нэг үндэс юм шүү.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.