
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон гэр бүлийнхнийхээ хамтаар Хавай руу амрахаар явсандаа уучлалт хүсчээ.
Хэдэн мянган гал сөнөөгчид Австралийн зүүн өмнөд бүс нутгаар тархаад буй ой хээрийн түймэртэй тэмцэж байх үеэр Ерөнхий сайд гэр бүлийнхэнтэйгээ Хавайд амрахаар явсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Тэрээр хугацаанаасаа өмнө амралтаа зогсоож, эх орондоо эргэн ирсэн ба ой хээрийн түймэр эрчимжсэн үед амралт авсандаа харамсч буйгаа илэрхийлжээ.
Австралийн Нью Саут Уэльс мужийн Орон нутгийн галын албанаас мэдээлж байгаагаар тус мужид одоогийн байдлаар ой хээрийн түймрийн 105 гаруй голомт асч байгаа ба эдгээрийн 59-ийг одоог хүртэл цурманд оруулж чадаагүй байна. Өнгөрсөн 2 сарын турш Австралийн Сидней, Мельбурн зэрэг томоохон хотуудыг түймрийн утаа бүрхээд байгаа билээ. Ой хээрийн түймэртэй 2500 гаруй гал сөнөөгчид тэмцэж байгаа ч хэт халалт, хуурайшилт болон хүчтэй салхины улмаас түймрийн эрч нэмэгдсээр байгаа ба цаг агаарын урьдчилсан мэдээгээр хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа аж.
9-р сараас хойш Австралид ой хээрийн түймрийн улмаас 9 хүн амь үрэгдэж, 800 гаруй орон гэр шатаад байна.
Эх сурвалж: abc.net.au
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.