Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэх хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн барихаар жагслаа

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

"Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг Монгол улсын ерөнхийлөгч ивээлдээ авч, өршөөл үзүүлээч гэсэн хүсэлтийг хүргэх зорилготой өнөөдөр Чингисийн талбайд жагслаа. Мөн энэ өдрийг Монголын ард түмэнд эргэн сануулах, мартуулахгүй байх зорилготойгоор жагсаж байгаа гэв. 

Ц.Мөнхбаяр нь “Урт нэрт” хуулийг хэрэгжүүлэхийг шаардан Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутгагдсан. “Гал үндэстэн” холбооны гишүүдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэж, Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6.1 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, М.Мөнхболдод нэг жилийн хорих ял тус тус оноосон байдаг. Тэд анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял сонсоод давж заалдах дээрээ ийн буураад байсан юм. Дээд шүүхээс тэдэнд холбогдох хэргийг дахин хянан үзээд, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.