Жүдочид Азийн наадамд бүтэн багаараа оролцоно

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон хотод Азийн XVII наадам удахгүй эхэлнэ. Энэ удаа манай улсаас 240 гаруй тамирчин 23 спортын төрөлд өрсөлдөнө. Тивийн Олимпийн наадамд оролцох жүдо бөхийн тамирчид тодорхой боллоо. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн аварга цол хүртсэн ОУХМ Г.Болдбаатар 60 кг-д барилдахаар болсон бол Олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр -100 кг-д эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Инчоны Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн энэ сарын 20-ноос 23-ны хооронд болно.

 

Азийн наадамд оролцох жүдо бөхийн тамирчид

Эрэгтэй:

60кг Ганбатын Болдбаатар

66кг Даваадоржийн Төмөрхүлэг

73кг Ганбаатарын Одбаяр

81кг Нямсүрэнгийн Дагвасүрэн

90кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар

-100кг Найдангийн Түвшинбаяр

+100 кг Өлзийбаярын  Дүүрэнбаяр

Эмэгтэй:

48кг Мөнхбатын Уранцэцэг

52кг Адъяасамбуу Цолмон

57кг Доржсүрэнгийн Сумъяа

63кг Балдорж Мөнгөнчимэг

-70кг Цэнд-Аюушийн Наранжаргал

-78кг Баттулгын Мөнхтуяа

Багийн барилдаан:

Эрэгтэй: Н.Түвшинбаяр, Г.Одбаяр, Б.Хишигбаяр,Х.Цогтгэрэл, Н.Дагвасүрэн, Д.Төмөрхүлэг, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй: М.Бундмаа, Д.Сумъяа, Б.Мөнгөнчимэг, Ц.Наранжаргал, Ц.Цэрэннадмид

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.