
П.Чех 2004 онд “Челси” клубт ирж байсан. Арван жил будант альбионд тоглохдоо 2005, 2006, 2010 онд Премьер лигийн аварга, 2007, 2009, 2010, 2012 онд Холбооны цомын аварга, 2005, 2007 Лигийн цомын аварга, 2012 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2013 “Европа лиг”-ийн аварга цолыг хүртсэн тэрээр шинэ улиралд өөр багт очиж магадгүй гэсэн яриа гарсан. Гэвч “Цэнхэрүүд”-ийн дасгалжуулагч Ж.Моуриньо сэтгүүлч нарт энэ мэдээлэл худал байсан гэдгийг хэллээ.
“Челси” энэ зуны сүүлийн нөхөрсөг тоглолтоо Ла лигийн “Реал Сосьедад” багийн эсрэг хийхэд Т.Картуа гарааны хаалгачаар тоглосон. Энэ нь бараг П.Чехыг ажлаа өгөх болсон гэдгийг нь харуулсэн гэж Их Британийн хэвлэлүүд бичсэн аж. Португал мэргэжилтэн “Аваргуудын лиг”-ийн шинэ улирлын анхны тоглолтондоо П.Чехыг гараанд гаргахаар болжээ. Харин П.Чехыг багаа сольж магадгүй гэсэн сургийг сонсоод Испанийн “Реал Мадрид”, Францын “ПСЖ”, “Монако” клубууд санал тавьж байв.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505