ОХУ ДЭМБ-д нэг сая ам.доллар хандивлахаар шийдвэрлэлээ

Twitter Print
2020 оны 04-р сар 14-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Засгийн Газар коронавирусын цар тахал COVID-19-тэй тэмцэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-д нэг сая ам.доллар хандивлахаар шийдвэрлэв.

Энэхүү хөрөнгөөр Зүүн Европ ба Төв Азийн орнуудын цар тахлын нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн техникийн туслалцааны төслийг санхүүжүүлнэ. Төслийн хүрээнд Зүүн Европ ба Төв Азийн орнуудад цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах механизмыг бий болгож, аюултай халдварт өвчний дэлгэлтэд бэлэн байх, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхыг бэхжүүлж, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулж, шуурхай мэдээлэл солилцох орон зайг бий болгоно.

Түүнчлэн оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхээр төлөвлөөд байна. Орос улс нь олон нийтийн эрүүл мэндийн салбарт онцгой байдал тогтсон үед хариу арга хэмжээ авахын тулд Олон улсын эрүүл ахуйн дүрмийн дагуу олон талуудтай хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгдөг. Бид цар тахлын тархалтыг бууруулахын тулд ДЭМБ-аас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүчин чармайлтыг дэмжиж байна Бид Дэлхийн улс орнуудыг COVID-19-тэй тэмцэхийн тулд нэгдэн нийлэхийг уриалж, бүх сонирхогч талуудтай конструктив, улс төрийн бус хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа батална.

Эв санааны нэгдэл, түншлэлийн зарчмуудыг баримтлангаа бид ДЭМБ-ын боловсруулсан «Аюулт өвчний цар тахалд бүх түвшинд бэлэн байх, хариу арга хэмжээг авах» стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд, түүний дотор Зүүн Европ, Зүүн Кавказ, Төв ба Зүүн Өмнөд Ази, Ойрх Дорнод, Африкийн болон Латин Америкийн орнуудад шаардлагатай тусламжийг, тухайлбал, коронавирусын халдварыг оношлох лабораторийн хэрэгслээр хангах зэрэг замаар үргэлжлүүлэн үзүүлсээр байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.