Волейболын дэлхийн аваргад Иран шигшээ зургаад шалгарлаа

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Польш улсад волейболын дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог уг тэмцээнээд амжилттай оролцсон шигшээ багууд ирэх Олимпийн наадмын эрхийг авах юм. Энэ удаа шигшээ зургаад ОХУ, Франц, Герман, Польш, Иран, Бразилийн багууд шалгарлаа. 2011, 2013 оны Азийн аварга Иран өмнө нь дэлхийн аваргад хамгийн дээд тал нь 19-р байр эзэлж байлаа. Харин энэ удаа шигшээд шалгарсан нь олны анхаарлыг татаж байна. Шигшээ зургаан баг тойргийн тоглох бөгөөд өнөөдөр Франц-Герман, Бразил-Польш тоглоно.

2012 оны Лондонгийн Олимпийн шигшээд ОХУ-Бразилийн тамирчид гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Тухайн үед ОХУ эхний хоёр партад хожигдож хүнд байдалд орсон ч сүүлийн гурван үед ялалт байгуулж зуны Олимпийн аварга болж байлаа. Яг үүнтэй адил тоглолт 2004 оны Олимпийн үеэр болж байсан. Эмэгтэйчүүдийн волейболын шигшээ БНХАУ-ОХУ учраа таарч Е.Гамова ахлагчтай манай хойд хөршийн бүсгүйчүүд эхний хоёр үед ялалт байгуулсан. Гэсэн сүүлийн гурван үед дараалан хожигдож алтан медалиас атгаад алдаж байв.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.