
З Ү Р Х Н И Й Ш И Г Д Э Э С
С-витамин нь цусанд байгаа lipoprotein(a)-г хамгийн хүчтэй багасгадаг байна. Туршилтын хулганд судасны хатуурал байдаггүй , яагаад гэвэл хулганы организм С-витаминыг синтезлэдэг. Тиймээс глюкозоос С-витамин үүсгэдэг GLO (gulono-lactone-oxidase) гэдэг ферментийг хариуцдаг генийг нь идэвхгүй болгож байгаад судасны хатуурал үүсгэдэг. Хүнд энэ GLO гэдэг фермент байдаггүй тул С-витамины синтез явагддаггүй байна.
Судасны хатуурал үүсгэсэн хулганад С-витамин, В3-витамин, лизин уулгахад 2 сарын дараа судасны хатуурал нь 85% багассан байжээ.
Энэ эрдэмтэд 55 шигдээстэй өвчтөнүүдэд 2 жил судалгаа хийсэн, эхний жилд нь эмчилгээ хийхгүйгээр судасны хатуурлын өсөлтийг ажиглахад 1 жилд дунджаар 44% судасны хатуурал нэмэгдэж байжээ. Жишээ нь 2 мм байсан судасны хатуурал 1 жилийн дараа 2,88 мм болж зузаардаг байна. Дараа жил нь эдгээр хүмүүст витамин эмчилгээ хийхэд эхний 6 сард судасны хатуурлын өсөлтийг зогсоож, дараагийн 6 сард нь судасны хатуурал багасч байсан ба зарим хүмүүсийнх бүрмөсөн арилж байжээ. Энэ туршилт 1996 онд дууссан.
Ингэж энэ эрдэмтэн судасны хатуурлын үндсэн эмчилгээ нь"СУДАС ЦЭВЭРЛЭХ" эмчилгээ болохыг нээсэн байна. Судас цэвэрлэдэг химийн эм гэж байхгүй, зөвхөн витамин ийм үйлчилгээ үзүүлдэг ба шигдээсийн үндсэн эмчилгээ нь "ВИТАМИН ЭМЧИЛГЭЭ" болохыг баталж харуулсан байна. Энэ тушилтанд компьютер томографын аппаратаар зүрхний маммограм хийж титэм судасны хатуурсан хэсгийн зургийг нь авч хянаж байжээ.
Ингэж энэ эрдэмтэд:
1. Судасны хатуурлыг арилгаж болдог гэдгийг баталж харуулсан.
2. Шигдээсийн үндсэн эмчилгээ витамин-эмчилгээ болохыг баталж чадсан.
Үүнээс хойш 30-д жил өнгөрсөн боловч энэ тухай дэлхий даяар ерөөсөө ярьдаггүй, ихэнх эмч нар энэ тухай юу ч сонсоогүй байдаг. Нобелийн шагнал ч таг чиг. Ингэж үнэнийг дарагдуулснаар зөвхөн өвчтэй хүмүүс л хамгийн их хохирч байгаа.
С-витамины дутагдалтай организмд л lipoprotein(a) их болж атеросклероз үүсдэг.
Профессор Карлсон В3-витамин lipoprotein(a)-г 40% багасгадгийг баталжээ.
Ниацинамид нь HDL-г 35% ихэсгэж, LDL болон 3-глицеридийг 50% хүртэл багасгаж шигдээстэй хүмүүсийн амьдрах хугацааг уртасгадаг байна.
1980-д онд Dr. Boyle тухайн үед National Institute of Health-д ажиллаж байхдаа 160 шигдээстэй өвчтөнд 3гр В3-витамин өдөр бүр 10 жилийн турш уулган ажигласан байна. 10 жилийн дараа энэ хүмүүсээс 6 хүн нас барсан байв, харин энэ үед Америк улсад 160 шигдээстэй хүнээс 62 нь нас бардаг гэсэн статистикийн үзүүлэлт байжээ. Ганц энэ В3-витаминтай зүйрлэх зүрхний эм одоо болтол байхгүй байгаа. Эмчилгээ:
1/С-витамин, витамин В-комплекс, В3-витамин, тосонд уусдаг 4 витамин, кальци, магни, кали, фосфор - зэрэг макроэлементүүд, цинк, манган, зэс, селен, хром, молибден зэрэг микроэлементүүд, пролин, лизин, карнитина, аргинина, цистеин зэрэг аминхүчлүүд, коэнзим Q10, пикногенол, биофлавонойдууд зэргийг Dr. Matthias Rath эмч хэрэглэж судас цэвэрлэсэн.
2/Канадын ах дүү 2 Shute 1933 оноос эхэлж Е-витаминаар шигдээс болон бусад зүрхний өвчтэй 30 мянгаад хүнийг эмчилсэн байгаа.
3/EDTA(версений хүчил) энэ бодисыг судсаар хийхэд судасны хатуурлыг арилгаж судсыг цэвэрлэдэг байна. 1988 онд Америкийн зүрхний эмч нарын 2870 хүнд хийсэн судалгаагаар зүрний бахтай өвчтөнүүдийн 93,45%, доод мөчний цусан хангамжийн доголдолтой хүмүүсийн 91%, тархины цусан хангамжийн доголдолтой хүмүүсийн 54% нь зовиургүй болж эдгэрсэн гэсэн байна.
Урьдчилан сэргийлэх:
1.С-витамин зүрхний өвчнөөс 50% хамгаалж чаддаг юм байна гэж 11000 хүнд хийсэн судалгаа баталжээ. Өөр нэг судалгаанд 2-3 гр С -витамин өдөр бүр уулгахад 3-глицеридийн хэмжээ 50-70% багасч байсан байна.
2/125000 хүнд хийсэн судалгаагаар Е-витамин зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг 59-66% багасгадаг гэж баталсан. Үүнээс гадна Е-витамин судасны хатууралтай хүмүүсийг шигдээс болохоос 77% хамгаалж чаддаг юм байна гэсэн судалгааг Кембрижийн Их Сургуулийн судлаачид хийсэн байна.
3/ А-витамин зүрхний өвчнөөс 30% хамгаалдаг гэсэн судалгаа байгаа.
4/ 55-аас дээш насны 4600 эрэгтэй хүнд хийсэн судалгаагаар К2-витамин зүрхний шигдээсээс 41% сэргийлж чаддаг нь батлагдсан.
5/ Зүрхний өвчтэй ба шигдээс болж эмнэлэгт очиж байгаа хүмүүс бүгд Д-витамины дутагдалтай байсан гэсэн судалгаа Америкийн зүрхний эмч нарын холбоо хийсэн байгаа. Тиймээс Д-витамин бас зүрхний өвчнөөс хамгаалдаг байна.
6/ В6, В9, В12 витамин дутагдахад гомоцистеин ихсэж шигдээс болох суурь тавигддаг болохыг эрдэмтэд баталсан байгаа.
7/ В3-витамин ( ниацинамид) бас зүрхний өвчнөөс хамгаалдаг тухай дээр бичсэн байгаа.
Эдгээр витаминыг тогтмол хэрэглэвэл энэ зууны тахал болсон зүрхний өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломжтой юм байна.
Зүрний өвчтэй, сахарын өвчтэй олон хүн гадаадад эмчлүүлж байгаа , гэтэл тэнд нь бас адилхан үр дүн багатай худлаа эмчилгээ хийж байгаа.
Витамин нэгэнт дэлхий нийтийнх болсон тул патенталж болдоггүй юм байна, тиймээс эмийн корпорацууд витаминаар мөнгө хийж чадахгүй гэдгээ мэдэж ямар нэгэн өвчинд өөрсдийн хийсэн эмээ заавал хэрэглүүлэх тактик баримталдаг ба орлогоо хаахгүйн тулд "ВИТАМИН АЮУЛТАЙ" гэсэн сурталчилгааг байнга хийдэг. Үүнд нь ДЭХБ, болон бусад олон улсын байгууллагууд тусалж байдаг. Манай эмч нар одоо болтол витамины тухай зөв ойлголттой болоогүй байна гэдэг маань Анагаахын фармакологийн багш нар витамины тухай мэдлэгээ сэргээх цаг болжээ гэдгийг харуулж байгаа юм.
Хөрөнгө санхүүгийн хомстолтой манай улсын хувьд витамины тухай зөв ойлголттой болж "ВИТАМИН ЭМЧИЛГЭЭ" хийж эхэлвэл үхэл дагуулсан олон өвчнөөс (зүрх, сахарын өвчин, хавдар) маш бага зардлаар урьдчилан сэргийлж ( буруу хооллосноос болж өвчлөөд байна гэж худлаа ярихгүйгээр), олон хүнд өвчнийг бага зардлаар амжилттай эмчилж, монгол хүнийхээ насыг уртасгах боломж байгааг олж харах цаг болжээ.
Манай урд хөрш Хятад улс эрдэнэ шишийг исэлдүүлж С-витамин гарган авч, дэлхийн натурал С-витамины 80%-ийг үйлдвэрлэдэг. Хажууд нь байгаа манай улс С-витамины бүх хэлбэрээр (нунтаг, шахмал, тариа) өөрсдөө үйлдвэрлэж өргөн хэрэглэдэг болвол маш бага зардлаар хүмүүсээ эрүүлжүүлэх боломж байна.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ ХОТ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Ахмад настан
(66.181.161.93) 2021-11-07 10:19Баярлалаа
Хариулах