Ус буцалгагчаа цэвэрлэх хялбар аргууд

Twitter Print
2022 оны 12-р сар 15-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

УС БУЦАЛГАГЧАА ЦЭВЭРЛЭХ ХЯЛБАР АРГУУД

Айл гэрийн хамгийн их хэрэглэдэг зүйл бол яах аргагүй ус буцалгагч, данх зэрэг байдаг. Бидний хэрэглэж байгаа усыг цэвэршүүлэх зорилгоор хлор агуулсан байдгаас гадна ихээхэн хэмжээний зэв байдгийг хэн бүхэн мэднэ .

Ингээд ус буцалгагч, данх болон савны бохир тунадсыг цэвэрлэх зарим аргуудаас хүргэж байна.

-Ердийн данхны тунадас арилгах хамгийн энгийн арга нь бол төмс болон алимны хальсыг данханд хийгээд буцалгаад үзээрэй. Түүний дараа саваа зөөлөн алчуураар арчаарай.

-СПРАЙТ, КОЛА-ны фенүүдээс хүлцэл өчье. Ямар ч байсан цангаа гаргахаас гадна “цэвэрлэх” бодис болдог юм байна шүү. Данх болон ус буцалгагчиндаа ундаанаасаа хийгээд хагас цаг байлгасны дараа усаар зайлж арчиж цэвэрлээд үзээрэй.

-Их зузаан удсан тунадсыг цэвэрлэх аргыг зааж өгье. Эхлээд буцалгагчиндаа 1 хоолны халбага хүнсний сода хийгээд буцалгана. Дараагийн удаад усаа солиод 1 хоолны халбага лимоны хүчил хийгээд буцалгаарай. Хамгийн сүүлд нь хагас аяга цагаан цуу хийгээд буцалгана.

-Даршилсан өргөст хэмхийн шүүсийг ус буцагчинд хийгээд 2 цагийн хугацаанд буцалгаарай. Их үр дүнтэй байх болно.

-Ус буцалгагчиндаа нэг лимон хэрчиж хийгээд буцалгаарай. Энийг цахилгаан буцалгагчинд түгээмэл хэрэглэдэг. Элдэв гаж амт орохгүй хамгийн түгээмэл арга гэнэ шүү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.