Бууцайг арабууд хүнсний ногооны хаан гэдэг

Twitter Print
2021 оны 09-р сар 07-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Бууцай нь нэг наст хүнсний таримал ногоо юм. Болц хурдан учир улиралд хэд хэдэн удаа ургац авах боломжтой. Бууцайг Арабчууд “Хүнсний ногооны хаан” гэж дээдэлж ирсэн. Бууцай нь байгалиас заяасан олон төрлийн амин дэмийн цуглуулга гэж хэлж болно. Иймээс эмчилгээний чанар өндөртэй ургамал юм. Бууцай нь тэжээллэг, эмчилгээ ихтэйгээрээ онцлог. Бууцайн навчийг түүхийгээр нь мөн чанаж хэрэглэдэг. Маш тэжээллэг учир хүүхдийн хоолонд их хэрэглэдэг. Бууцай нь ходоодноос авахуулаад бүдүүн гэдэс хүртэл хоол боловсруулах бүх эрхтэнд маш сайн нөлөөтэй. Түүхий бууцай гэдэсний үйл ажиллагааг сэргээх, гэдсийг цэвэрлэх үйлчилгээтэй ажээ.

Бууцайны био идэвхт бодис: Бууцайны навч нь 2-4% уураг, тослог 0.2-0.5%, Нүүрс ус 2.3%, 0.30 мг% А, 0.03 мг% В2, 64 мг% В6 , В9 , С, Д , Е , Н , К , Р , РР амин дэмүүд, каротины төрлүүд, төмөр, кальци, кали, фосфор, маргенц, йод, магни, натри агуулдаг. Бууцайны навч нь төмснөөс хурган чихний хүчлээр 8 дахин их, томатнаас 64 дахин их агуулдаг. С амин дэмээр баялагаас гадна йод, түргэн шингэдэг төмрийг агуулдагаараа ач тус ихтэй ногоо юм. Буурайны хлорофилл нь химийн бүтцээрээ цусны гемоглобинтой төстэй байдаг.

Бууцай нь Д амин дэм агуулдаг цөөн ногооны нэг юм. Эмийн журмаар навчийг нь хэрэглэдэг. Бууцайг ардын эмчилгээнд амин дэмийн дутагдлыг нөхөх, цусны өвчин, ходоод гэдэсний хямрал, уушги муудах, мэдрэлийн ядаргаа, сульдаа, чийг бам, цус багадалт, уушигны сүръеэ, архаг өтгөн хаталт, шамбарам, чихрийн шижин, даралт зэргийг анагаахад хэрэглэдэг. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.