Хүүхэд ямар жинтэй цүнх үүрэх ёстой вэ?

Twitter Print
2022 оны 10-р сар 12-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

ХҮҮХЭД ЯМАР ЖИНТЭЙ ЦҮНХ ҮҮРЭХ ЁСТОЙ ВЭ?

Маш олон хүүхдүүд биеийнхээ өндөрт тохироогүй ширээ сандал дээр сууж, тохирохгүй стандарт бус цүнх үүрч байгаагаас нурууны мурийлттай болж байгаа нь манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн байдлаас ажиглагддаг.Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг бэлдэж байгаатай холбогдуулан энэхүү зөвлөлгөөгөө ТАНЫ НУРУУ ЯАГААД ӨВДДӨГ ВЭ? номоос хэсэглэн орууллаа.

Сургуулийн насны хүүхдүүд хэт хүнд цүнх үүрэх, барьж явах, дандаа нэг мөрөндөө цүнхээ үүрэх, зөвхөн нэг талдаа бүх ачааллыг авах зэргээс багана нуруу муруйдаг.

Бусад улсуудад хүүхдүүд анги танхим эсвэл сургуулийн коридорт сурах бичиг, нэмэлт гарын авлага, ном хичээлийн хэрэгслээ үлдээж хадгалах сав шүүгээтэй байдгийг та нар ажигласан л байх. Манайд ийм нөхцөл байхгүйн улмаас хүүхдүүд өдөр бүр цүнхэндээ хүнд ном дэвтэр, хичээлийн хэрэгсэл хийж үүрч явж байна. Энэ нь тэдний бие махбод, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгааг I-V ангийн сурагчдын цүнхний жингийн талаар хийсэн судалгаа харуулж байгаа талаар НМХГ-аас тусгайлан бичиж сануулжээ. Судалгааны үр дүнгээс үзвэл сурагчид дунджаар өмссөн хувцасны нь жинг оролцуулахгүйгээр I ангид 3,145 кг,II ангид 3,074 кг,III ангид 3,212 кг,IV ангид 3,127 кг,V ангид 3,765 кг ачаа үүрдэг байна.

Цүнхний жинг эрс нэмэгдэхэд хүргэдэг олон ном, туслах хэрэгсэл, аяга таваг гээд олон зүйлийг хүүхдүүд бас авч явах шаардлагатай болдгийг та нар мэднэ. Тэгвэл ЕБС-ийн сурагчийн цүнхний жин ямар байх ёстой вэ? Гадаадын зарим улс оронд дараах байдлаар цүнхний жингийн жишгийг тогтоосон байна. Үүнд:

АНУ-ын хүүхдийн эмч нарын академийн судлаач нарынхаар

Анги Цүнхний жингийн дээд хязгаар

1-р анги 1.2

2-р анги 1.6

3-р анги 2.3

4-р анги 2.6

5-р анги 2.8

6-р анги 3.1

7-8-р анги 3.5-3.6

9-12-р анги 4

ОХУ-ын судлаач эрдэмтэдийнхээр

Сурагчийн биеийн жин Цүнхний жингийн дээд хязгаар

18-23 2.0

24-28 2.5

29-33 3.0

34-38 3.5

39-43 4.0

44-48 4.5

49-53 5.0

Дэлхийн улс орнуудын хүүхдийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна. Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стандарт байхгүй байгаа ч сурагчийн цүнхний жинг хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох хэрэгтэй юм байна.

Манай улсын судлаачид зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх 18.8 кг байдгийг тогтоожээ.

Монгол хүүхдийн дундаж жин

Нас Сурагчдын дундаж жин (кг) Цүнхний жингийн дээд хязгаар (кг)

6 21.5 2.1

7 23.5 2.3

8 27.5 2.7

9 30.5 3

10 33 3.3

11 36.5 3.6

12 41 4.1

13 45 4.5

14 49.5 4.9

15 53 5.3

16 56.5 5.6

17 57.5 5.7

18 59.5 5.9

Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдэдээ илүү ачаа үүрүүлэхгүйн тулд

o Ном дэвтрийг нь хичээлийнх нь хуваарийн дагуу өдөр бүр биечлэн ялгаж цүнхэлж өгөх, энэ зуршлыг хэвшүүлэхэд нь анхаарах

o Нуруугаа өвчлүүлэхгүйн тулд цүнхний жин нэмэгдэхэд хүргэх илүү зүйл авч явахгүй байхыг ач холбогдлыг хүүхдэдээ ойлгуулах

o Хөнгөн, эдэлгээ сайтай хичээлийн хэрэглэл, 2 мөрөндөө үүрдэг, үүргэвчийг нь тохируулж болдог, хөнгөн, бат бөх, үзэмжтэй, норж хугардаггүй, цүнх сонгож худалдаж авч өгч байх

o Бага насны хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхдөө цүнхийг нь эцэг эх нь өөрсдөө барьж явах

o Хүүхдийнхээ биеийн жинг жилд 2 удаа хэмжиж, цүнхний нийт жинг хүүхдийнхээ биеийн жингийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай байна.

А.Алтанхундага

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.