
“Монголчууд эртнээсээ аливаа зүйлсийн билэгдлийг эрхэмлэж ирсэн ард түмэн. Төв Азийн бусад улс түмнүүдийг бодвол нэг талаас Төвдийн соёл, ёс заншил, нэр усыг өргөн хэрэглэдэг ард түмэн гэж болно. Тиймээс Монголчуудын олонхийн нэр ус нь гаднаас зээлдсэн, тухайлбал Бурханы шашны улбаагаар Төвд, санскрит авиа зүй, нэршилийг нутагшуулан хэрэглэсэн байдаг аж.
Харин энэ цаг үеэс өмнө Монголчууд хувь хүний зан чанарын онцлог, эрч хүч болоод дутагдалтай талуудыг гярхай олж харж тусгасан нэр өгдөг байсан түүхтэй. Зарим үед эцэг эх нь хүүхдүүдийнхээ хорвоод мэндэлсэн эрэмбээр нь дугаарлах маягтай нэр ус өгдөг байна.
Гэхдээ жинхэнэ Монгол нэр ус бүхэлдээ өргөн "утга өгүүлэмжтэй" байдаг бөгөөд олонхи нь жинхэнэ үндэс угсааныхаа онцлогийг хадгалсан байдаг. Гэхдээ зарим үед тун хачирхалтай нэр ус тааралддаг байна” хэмээн Оросын нэгэн цахим хуудсанд сонин болгон онцолжээ.
Үнэнийг өгүүлж, маргалтгүй. Гэхдээ Оросуудын нэр усны утга учрыг хөрвүүлэн буулгахад бас л сонин сайхан байдаг. Тухайлбал Оросын ерөнхий сайд Медведевын нэрийг “Баавгайжав” эсвэл “Баавгайхан” гэж буулгах уу, Путин гэсэн нэрийг “зам заагч” гэдэг юм уу хаашаа юм, Распутин гэсэн нэрийг “зам завхруулагч”, Косоглазов гэхийг “хялар нүдэн” гэх мэтийн утга санаа өгдөгийг барьцах мэт лавшруулаад яахав.
Харин тэд Монголчуудын нэр усыг хэрхэн онцолсныг сонирхоё.
Монголчуудын хамгийн хачирхалтай арван нэр:
Жижигзургаа – шестеро маленьких
Пулемёт
Галтогоо – кухня
Бяслаг – сыр
Хурга – ягненок
Тугал – теленок
Ботго – верблюжонок
Ямаа – козёл
Магазин
Мал – скотина
Хамгийн урт, дуудахад төвөгтэй арван нэр:
Гурвындавааотгонбаатар
Мятрашгүймонголжингоо
Гүрсоронзонгомбосүрэнболд
Лувсандэнзэнпилжинжигмэд
Найманзууннандинцэцэг
Гурванхангайшатарманлай
Жавхлантөгстөгөлдөр
Жүгдэрнамжилжавзмаа
Энхтөгөлдөрбаясгалан
Тунгалагнандинэрдэнэ
Монголчуудын хамгийн богино 10 нэр:
Аз – удачи
Оч – искра
Од – звезда
Алт – золото
Бат – крепкий
Цог – задор
Дөл – пламя
Зул – свеча
Ану – имя монгольской царицы
Оюу – бирюзовый
Монголчуудын дунд хамгийн өргөн тархсан арван нэр:
Бат-Эрдэнэ 13473
Отгонбаяр 11083
Алтанцэцэг 10967
Оюунчимэг 10580
Батбаяр 10750
Болормаа 10282
Энхтуяа 9721
Лхагвасүрэн 9334
Гантулга 9268
Эрдэнэчимэг 9232
Монголчууд дунд хамгийн ховор тохиолдох арван нэр:
Хүний санаад ч орохооргүй инээдтэй нэр:
Олонбаярлах
Жааханчулуу
Чингүүнхүслэн
Бүүрэгмээ
Алимантунгалаг
Одонтуяарахгэрэл
Тожбаатар
Үнэнтогоо
Бага-Ууган
Ямагтбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505