ШШГЕГ-ын зарим удирдлагыг өөрчиллөө

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр томоохон өөрчлөлт хийжээ. Тухайлбал, тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа П.Хосбаярыг албан тушаалаас нь өөрчилж, Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгожээ. Харин түүний оронд ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар, хурандаа Г.Туулхүүг томилсон байна. Мөн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас энэ сарын 4-нд хоёр сэжигтэн оргосонтой холбоотойгоор тус ангийн дарга, хурандаа Ч.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Цагдан хорих төвийн даргаар хурандаа Д.Дамдинцэрэнг томилжээ.

Дашрамд дурдахад, оргосон хоёр сэжигтэн хоригдож буй өрөөнийхөө болон нарлагааны хэсгийн дутуу гагнасан төмрийг хөшиж, гагнаасыг нь салган зугтсан юм байна. Эдгээр оргодлыг хайхад ШШГЕГ-ын дарга, хурандаа С.Баяндалай ч өөрөө оролцож байгаа аж. ШШГЕГ-ын даргын шийдвэрээр дэд дарга, хурандаа Т.Зулзүсэм, Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж, Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга Ч.Очгэрэл нарыг боловсон хүчний мэдэлд шилжүүлж, ямар нэгэн ажилд томилоогүй юм байна. 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.