Багшийн хандлага бидний ирээдүйг тодорхойлно

Twitter Print
2022 оны 05-р сар 24-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Багшийн хандлага бидний ирээдүйг тодорхойлно

“Бага байхад ээж маань биднийг хичээлээ тарж ирэхэд 'Өнөөдөр хичээл дээрээ багшаасаа юу асуусан бэ?' гэж дандаа асуудаг байлаа. Ээж минь өдөр бүр ингэж асуудаг байсан болохоор заримдаа багшаасаа асуух зүйлгүй байсан ч албаар асуулт зохиож асуудаг байсан.

Өдөр болгон багшаасаа ямар нэг зүйлийн талаар асууж лавласаар хичээлдээ сонирхолтой болтол нь чиглүүлж чадсан эцэг эх, багш нарынхаа ачаар ах бид 2 сургуулиа амжилттай төгсөж өнөөдрийн амжилтад хүрсэн” хэмээн Rom Brafman & Ori Brafman нар хэлсэн байдаг.

Багшийн хандлага гэдэг заах арга барилаас нь арай өөр ойлголт бий. Тасралтгүй ирэх утгагүй асуултуудад оновчтой хариулт өгөх, сэтгэлзүйн хямралд орсон сурагчаа айлгаж ичээлгүй урамшуулах, өдөр бүр нэг зангаараа байх гэх мэт мэдлэгээр олж авах боломжгүй олон чанарууд бий. Олон жилийн туршлагатай, чадвартай багш нар хандлагын алдаа гаргаснаасаа болоод харамсалтайгаар ажлаа хүлээлгэж өгч байгаа жишээ бишгүй олон.

Хүүхэд ч гэлтгүй хүн гэдэг сэтгэлийн амьтан байдаг учраас хэчнээн сурах ёстой гэж мэрийсэн ч багшийн хандлага буруу бол тухайн хичээлдээ дургүй болж мөрөөдлөө орхих хүртэл аюултай байдаг шүү дээ.

Тиймээс сургууль цэцэрлэгийн орчинд багшийн хандлагыг анхаарч үзэх нь маш чухал.

Нэг эмэгтэй сурагч байжээ. Химидээ тийм ч сайн биш. Багш ч түүнийг ойшоож үздэггүй, ангийн муу сурлагатан гэж хандан юм болгоны хойно үлдээдэг байж. Угтаа бол тухайн сурагч өөрийгөө чадахгүй гээд хойш суусан ч багш түүнийг нь үгүйсгэж, дэмжих ёстой байтал нэг тал болчихсон тиймээ чи чадахгүй гээд сууж байсан хэрэг. Гэтэл нэг өдөр багш түүнд “Чам шиг хүн эмч болбол олон хүний аминд халтай” гэсэн шүү юм хэлж. Сүүлд нь тэр охин хүний их эмч болсон талаараа хуваалцаж байсан юм.

Хэрвээ тэр багш түүнийг дэмжээгүй байхад охин их эмч болсон юм бол дэмжсэн бол хаана хүрэх байсан нь төсөөлөхөд бэрх. Магадгүй дэлхийн хэмжээнд яригдах байсныг ч үгүйсгэхгүй. Багшийн хорон үг, буруу хандлагыг давж гардаг хэрсүү хүүхдүүд маш цөөхөн шүү дээ. Хэдэн багшаас болж хэдэн хүүхэд мөрөөдлөө гээж, дэлхийд нэрээ цуурайтуулах боломжоос мултарч үлдэж байгаа бол? Өөртөө итгэлгүй болж, хойш сууж, үг хэлэхээс, асуулт асуухаас ч эмээдэг болсоор…

Тиймээс сургууль багш нараа сонгохдоо маш нарийн хэмжүүр тавьж, өөртөө итгэх итгэлд хүчтэй нөлөө үзүүлдэг “хоёрдогч эцэг эх нар”-ийг хамгийн сэтгэл зөөлөнтэй, харилцааны өндөр чадвартай, сурагчдадаа итгэдэг, харилцааны өндөр чадвартай хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй.

Хүүхэд багачууд бидний ирээдүйг тодорхойлох учраас багш нэг бүрийн хичээл зүтгэл чухал.

Эх сурвалж: Цонжин Кибер Боардинг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.