“Монос” хүнсний үйлдвэрт осол гарч, нэг ажилтан нь түлэгджээ

Twitter Print
2019 оны 12-р сар 16-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Хан-Уул дүүрэгт байрлах "Монос" хүнсний үйлдвэрт осол гарч, нэг хүн гэмтсэн хэрэг гарчээ.

Дуудлагын дагуу цагдаагийн албанаас шалгалт явуулж эхэлсэн бөгөөд ослын улмаас тус үйлдвэрийн ажилтан, 27 настай эмэгтэй Д түлэгдэж гэмтсэн байна. Түүнийг гааны эссенз ариутгаж байхад нь гал гарч түлэгджээ. Өвчтөн одоогоор  түлэнхийн тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Ганаа 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.