Өвлийн улиралд хүйтэн шүршүүр эсвэл хүйтэн устай ваннад сууж сурах нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг

Twitter Print
2021 оны 12-р сар 22-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Өвлийн улиралд хүйтэн шүршүүр эсвэл хүйтэн устай ваннад тодорхой хугацаагаар сууж сурах нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Мэдээж шууд харзны усанд ямар ч бэлтгэлгүй орох нь эрсдэлтэй.

Харин долоо хоногт 2-3 удаа 14 хэмтэй усанд богино хугацаанд орж хэвшвэл хагас сарын дараагаас эрүүл мэндэд сайнаар нөлөөлж эхэлдэг байна.

Үзүүлэх нөлөөлөл нь:

-Биеийн эсэргүүцэл сайжирдаг. Хүйтнээр нөлөөлснөөр бодисын солилцоо сайжирснаар дархлааны эсүүдийн тоо болон идэвхитэй байдал нэмэгддэг учраас тэр.

-Нойр муутай хүмүүс сайхан амарч чаддаг болдог.

-Биеийн жин багасахад чухал нөлөө үзүүлдэг байна.

-Мигрень өвчний үед сайн нөлөөтэй.

-Элдэв үрэвсэл болон өвдөлтийг багасгадаг.

Хамгийн гол гэснийг нь дурдлаа.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.