Луи Армстронг Магендавид буюу Давидын од зүүлтийг хэзээ ч хүзүүнээсээ салгадаггүй байв

Twitter Print
2023 оны 05-р сар 02-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Луи Армстронг Магендавид буюу Давидын од зүүлтийг хэзээ ч хүзүүнээсээ салгадаггүй байв.

Хорьдугаар зууны хамгийн алдартай хөгжимчдийн нэг Луи Армстронг бол Америкт боолчлогдсон Aфрик гаралтай боолын ач хүү бөгөөд бага насаа ядуу зүдүү өнгөрөөсөн нэгэн юм. Түүнийг Еврей гэр бүл хэрхэн өөрчилснийг "Oxford University Press" их сургуулийн хэвлэлд хэвлүүлсэн дурсамж номондоо бичсэн байдаг.

Өнгөрсөн зууны эхээр, Стройвилл хотын гудамжаар Нью Орлеан хотын бохир ядуусын хорооллоор жижиг хар арьстан хүү гутал тослон бусад негр хүүхдүүдийн хамт гүйж байв. Хүүг бага байхад аав нь гэр бүлээ орхин хаяжээ.

Арван зургаан настайдаа хүүг төрүүлсэн ээж нь өөрөө биеэ үнэлэн бусад ажил хийлгэхээр зах дээр хаягдсан муудсан хоолыг түүж, ялзарч муудаагүй хэсгээс заруулдаг байв.

Ядуурал аймшигтайгаар ноёрхож байв. Хүү 1907 онд зургаан настай байхдаа хөрш, хогны наймаачинтай танилцжээ. "Түүнийг нэг өдөр хөгжилтэй аялгуугаар дуудаж, - чи хоёр цент олохыг хүсч байна уу? Тэгвэл надад энэ зүйлийг цэгцлэхэд туслаач" гэжээ. Хогны наймаачин цагаан арьстай байсан ч тэр үүгээрээ сайрхдаггүй байв. Түүнийг Алекс Карновский гэдэг, еврей хүн байсан. Түүний гэр бүл Оросын хаа нэг газраас Америк руу зугатан ирсэн хэмээдэг байжээ. Ажил хийсэн хүүд хоёр центийг шударгаар төлсөн бөгөөд маргаашнаас дахин хогны наймаачны гэр хавьд найдлага тээн очив.

Эцэст нь тэр Карновскийн гуравдахь хүү мэт итгэлийн нь олсон юм.

Карновскийн ууган хүү Алекстай хамт гудамжаар явж, ноорхой даавуу, хоосон шил, бусад хог хаягдлыг худалдаж авах бөгөөд өөр нэг хүү Морисын хамт оройн цагаар биеэ үнэлэгчдэд нүүрс зардаг байв.

Еврей гэр бүлийнхэн оройн хоолондоо хүүг урьдаг байсан бөгөөд нэгэн өдөр Орос эхнэр бүүвэйн дуу дуулж бүгд түүнтэй хамт дуулав.

Гэр бүл, сайхан сэтгэл, энхрийлэл, халамжийг анх мэдэрсэн хүү, анх удаагаа наймаанд өөрсдийн худалдаж авсан жижиг хэрнээ цэвэрхэн байшинг алдсан ч яаж хурдан эргүүлж авч чадсаныг гайхсан аж. Хогны наймаачны эхнэрийн хийсэн хоол гайхалтай амттайг үнэхээр биширдэг байсан. Тэд туйлаас цэвэрч амьдарч байсан. Хамгийн гол нь тэд хэрхэн шаргуу хөдөлмөрлөдөг тул биесдээ гомддоггүй, харамсах гаслах зүйлгүйг олж мэдэрч байлаа. Тэд хүүд өглөөний таван цагт босоод шууд ажилдаа орохыг заажээ.

Жаран жилийн дараа тэрээр: “Би еврей хүмүүсийг биширдэг. Тэдний зоригийг шүү. Би дөнгөж долоон настай байсан ч цагаан арьстнууд энэ гэр бүлд ямар бурханлаг бус ханддагийг олж харсан. Хар арьстнуудад боломж олдсон, гэхдээ одоо ч залхуу хэвээр байна" гэсэн байдаг.

Нэг өдөр хогны наймаачин түүнд цагаан тугалгаар хийсэн сакс өгөв. Карновскийнхон бие биен рүүгээ харцгаан, "Их Эзэн, чамд авьяас өгсөн" хэмээсэн юм. Уг хоолой таван долларын үнэтэй байжээ. Хог хаягдлыг борлуулагч түүнд ийнхүү урам өгсөн. Тэр хүү бол Луис Армстронг байсан юм!

Дэлхийн алдарт бүрээчин, "Дуучин бүсгүй" дурсамж номондоо Карновскийг Еврейн ард түмнээс илүүтэйгээр цагаан арьстнууд хавчлагад өртөж байсныг мэдсэн гэж бичсэн.

Армстронг "Би долоон настай байсан, гэхдээ бусад цагаан арьстнууд миний ажиллаж байсан еврей гэр бүлтэй хэрхэн зүй бус харьцсаныг анзаарахгүй өнгөрч чадахгүй" байв. Еврей цагаачдын гэр бүлийн ачаар эцсээ хүртэл Идиш хэлээр чөлөөтэй ярьдаг болж хүзүүндээ Давидын одтой гинж зүүсэн байв.

Карнофскийн гэр бүл дараа нь Нью-Орлеанд Карнофскийн төсөл хэрэгужүүлж, хүүхдүүдэд хөгжмийн зэмсэг хандивладаг буяны байгууллагаар хамгийн их танигдсан.

Армстронг бүх Америкт, дараа нь Нью-Йоркийн хамгийн их еврейчүүд оршин суудаг дүүрэг болох Куинс дэх бааранд дэлхийн алдар хүндэд хүрэх замаа эхлүүлсэн нь санамсаргүй биш байж магадгүй юм.

Анатолий Чабаны тэмдэглэлээс

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.