Монголын таван бөх аки башёг тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Японы  мэргэжлийн сумогийн аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Манай бөхчүүдээс ёкозүна Хакухо Эндог, Харумафүжи Чиётайрюүг, Какүрюү Тэрүножүиг, Ичиножёо Чиёомаруг тус тус давсан бол амхад бөх Кёкүтэнхо Гагамураг өвдөг шороодууллаа. Харин Араваши Чиёторид, Тамаваши Точиоозанд, Токитэнкү Амарюүд унасан байна.

Дээд зиндаанд ёкозүна Хакухо, Харумафүжи, Какүрюү, маэгашира Аойяма, Икиой, Точиоозан, Ичиножёо, Китатайки, Кёкүтэнхо гэсэн бөхчүүд хоёр даваатай тэргүүлж байгаа аж.

Өнөөдөр Хакухо-Тэрүнофүжи, Харумафүжи-Такаюүсү, Какүрюү-Эндо, Токитэнкү-Окуноүми, Кёкүтэнхо-Саданофүжи, Араваши-Кайсей, Тамаваши-Шохозан, Ичиножёо-Точиоозан нар оноолт тааран барилдах юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.