Хятадууд гар утасны тусгай замтай болжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 16-нд 07:15 цагт
Мэдээний зураг,

Хятадын өмнөд нутгийн Чунцин хотод гар утас хэрэглэгчдэд зориулан 50 метр урт, 3 метр өргөн, тусгайлан будсан явган хүний зам тавьжээ.

Гудамжны эхэнд "Хятадын анхны гар утастай зорчих зам" гэсэн цэнхэр тэмдэглэгээ байх бөгөөд хоёр урсгалтай байхаар зааглаж өгсөн байна. Хятадын олон нийт дунд гар утас хэрэглэгчид утсандаа бүх анхаарлаа хандуулан явган зорчигчдод саад болох хандлага их байдагтай холбогдуулан тус хотын захиргаанаас тусгайлан зам гаргаж өгөхөд хүрсэн аж. Гэхдээ уг замыг зааж өгсөн тэмдэглэгээ нь нэг талаас  "гудамжинд явахдаа гар утсанд анхаарал хандуулах нь осолд хөтөлж болно" гэдгийг ойлгуулах сануулга маягийн зүйл болж байна гэж албаныхан хэлжээ.

Харин Хятадын уг хөтөлбөр энэ жилийн эхээр Америкийн үндэсний газарзүйн сувгаар гаргасан гар утастай хэрэглэгчдийг хөтлөх гудамжны төсөлтэй гайхалтай адилхан болсон аж. Дэлхий даяар гар утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Хятадад ч гар утасны хэрэглээ өндөрсөж байна. Zhaopin.com цахим хуудасны сүүлийн судалгаагаар, Хятадын 10000 албан хаагчийн 80 хувь нь гар утсанд илүү хүчтэй хамааралтай болсон байдаг ажээ. 2013 онд Английн "Essex" их сургуулиас явуулсан ухаалаг утасны талаарх санал асуулгад оролцсон хүмүүсийн 88 хувь нь гудамжаар алхаж явахдаа гар утсаараа захиа бичихийг буруушаасан байгаа ч нийгмийн дунд үр дүнд хүрэхгүй байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.