Сархад сөгнөх "Stand up" ток шоу

Twitter Print
2014 оны 09-р сар 15-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хэдэн жилд манай улсад телевизийн урлаг хурдацтай хөгжиж, шинээр олон арван телевиз толгой дараалан нээгдэж байна. Нэг бодлын олон телевиз байх нь үзэх юм ихтэй, сонголт арвинтай ч нөгөө талаараа ярвигтай асуудлыг дагуулах юм. 

Үүний нэг тод жишээ нь ТВ10 телевизийн "Stand up" хэмээх шинэ нэвтрүүлэг архины шууд сурталчилгааг бүрэн утгаар нь хэрхэн уух заавартай нь, олны танил хүнээр сурталчлуулж, буруу үлгэрлэж байна. Хамгийн хачирхалтай нь шил эргүүлэн таарснаа ууж, цаана нь эх орны ирээдүй болсон оюутан залуус харан баясч, алга нижигнүүлж, зочин хөтлөгч хоёр нь нэвтрүүлгээ согтуу дуусгав. Үзсэн хүмүүст нэг их сайхан санагдаагүй нь лавтай байх. Олон нийтийн сүлжээг ашиглан архидан согтуурахыг сурталчилж буй энэ нэвтрүүлгийн талаар Оросын Asiarussia цахим хуудсанд мэдээлсэн байлаа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.