28 настай эмэгтэйн амийг хөнөөгөөд жалганд хаяжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 15-нд 16:06 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын эхээр Налайх дүүрэгт 19 настай охины амийг хөнөөгөөд уурхайн дутуу ухсан нүхэнд хаясан ноцтой хэрэг гарсан. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт дахин нэг эмэгтэйн амийг хөнөөж жалганд хаясан хэрэг гарлаа. Тодруулбал 28 настай эмэгтэйг хөнөөгөөд цогцосыг нь жалганд хаяад гэмт этгээд зугтсан байна.

Төв аймагт гарсан хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад  “Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу есдүгээр сарын 11-нд Төв аймгийн Баянчандмань суманд автын осол гарч нэг хүний амь үрэгдсэн. Уг автын ослын улмаас амиа алдсан эмэгтэйн цогцос жалганд байсан гэдгийг тогтоосон. Дээрх хэрэгт Орхон-Уул аймгийн харъяат 28 настай Б гэгч үйлдсэн байж болзошгүй гэдгийг тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн юм. Харин хохирогч бүсгүй гадны нөлөөтэй амиа алдсан хэмээн ар гэрийнх нь мэдээлэл өгчээ. Мөн аймгийн эмч нар гадны нөлөөтэй нас барсан гэдгийг хэлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.