Бүсэлхий нурууны дискний асуудалтай өвчтөнүүдийн заавал асуудаг 3 асуулт

Twitter Print
2022 оны 03-р сар 25-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Бүсэлхий нурууны дискний асуудалтай өвчтөнүүдийн заавал асуудаг 3 асуулт

Асуулт 1: Эргэдэг давцан дээр дүүжлэгдэх дасгал хийж болох уу? Нуруу тайвширдаг гээд эргэдэг давцан дээр хийдэг доошоо харсан дасгалд дуртай хүмүүс байдаг. Энэ нь нурууны шахалтыг багасгах, шөрмөс, булчинг хүчээр сулладаг учраас архагшсан дисктэй өвчтөнүүдийн хувьд огцом цочрол өгч болзошгүй учраас мэргэжлийн эмчээсээ зайлшгүй зөвлөгөө авсаны дараа хийгээрэй.

Асуулт 2: Нурууны диск өвчилсөн үед массаж хийлгэх боломжтой юу? Бүсэлхий нурууны өвдөлт, хүндийн хувьд массаж хийлгэх нь олон хүмүүст тустай байдаг. Массаж нь булчинг сулруулж, цусны эргэлтийг сайжруулдаг. Гэхдээ хэт хүчтэй массаж нь эсрэгээрээ булчинг зангируулж болзошгүй.

Асуулт 3: Шалан дээр унтах уу, эсвэл матрас дээр унтах нь дээр үү? Дунд зэргийн хатуулгатай матрас дээр унтах нь биеийг гүйцэд амрааж уян хатан болгож өгдөг. Матрас сонгож авахдаа хэт зөөлөн биш, биеийн жин, өөрийн унтах зуршилын онцлог, өвдөлтийн зовиур зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.

Нурууны өвчтөнүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол нурууны булчингуудыг хөгжүүлэх юм.

Үүний тулд өдөрт 30 минутаас 1 цаг хүртэл зөв алхах нь маш үр дүнтэй байдаг.

Чэсон нурууны эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.