
ОХУ-д хатуу хориг тавьж эдийн засгийн сүйрлээр заналхийж байгаа нь Европын Холбооны улсууд Оросоос ч илүү хохирол амсах хэдэн шалтгаан байна.
Хатуу хоригийн эсрэг ОХУ хариу хориг тавих болвол,
1. Хориг нь АНУ ыг бага хөндөх ч Европын холбоонд гол гамшиг ирнэ.
ОХУ-д оруулсан олон тэрбум долларын бизнес, төсөл, оростой худалдаа хийгч компаниуд банк, санхүүгийн байгууллагууд нэн түрүүнд хохирно. Европ бол ОХУ, Украинтай эдийн засгийн нягт холбоотой.
Орос Европтой 5-д ордог худалдааны түнш бол Украин 18-д ордог. Оросын гадаад худалдааны 37 хувийг Европ бүрдүүлдэг. Гэхдээ Европ бүх нефтийнхээ 25%, хий газынхаа 40% ийг Оросоос авдаг. Оросууд хийн хоолойныхоо крантыг хаахад Европ эрчим хүчний асар том хямралтай нүүр тулах болно.
2.Нефтийн салбар хэцүүднэ.
Нефтээр ОХУ бол дэлхийн зах зээл дэх том нийлүүлэгч. Оросын нефтийн нийлүүлэлт худалдаа зогсвол одоо 1 баррел нь хэдийн 100 доллар даваад байгаа нефтийн үнэ хадаж дагаад бүх юмны үнэ өсч европын инфляци олон жилийн рекордыг эвдэх нь тодорхой.
3.Агаарын тээвэр
Нефтийн дараа цар тахалын гамшгаас дөнгөн ядаж гарч байгаа агаарын тээврийн компанийханд бас хохирол гарз авчирна. Украин болон ОХУ улс руу хийдэг нислэгүүд мөн агаарын орон зайгаар нь нисэх боломжгүй болж Оросын асар том уудам нутгийг тойрч нисэх нь Европын авиа компаниудад маш их алдагдалтай байх болно.
4.Хүнс тэжээлийн асуудал
Сүүлийн арваад жил үнийн өсөлтөөр дэлхийд тэргүүлэх болсон хоол хүнсний салбар. Үнэ улам өсөх 2 шалтгаан бий. Эхнийх нь, ОХУ дэлхийн нийт үр тарианы том нийлүүлэгч орон. Хар тэнгис бол дэлхийн үнэлж баршгүй хүнсний аюулгүй стратегийн бүс нутаг. Үүгээр ОХУ, Украин, Казахстан, Румын зэрэг улсууд улаанбуудай үр тариа, арвай, эрдэнэ шиш, наранцэцэг зэрэг хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөдөг. Хоёрдугаарт, ОХУ бол Европын ургамлын бордоо болон бордооны түүхий эдийн гол ханган нийлүүлэгч, оросоос авахгүй бол ирэх жил ургац авна гэдэг эрсдэл дагуулна.
5.Төмөрлөг металлургийн салбарт
ОХУ нь ган, хөнгөн цагаан, палладий, титан, кобальт, никель, алт, зэс, алмаас, цагаан алт зэргээр асар баялагтай тул дэлхийн хамгийн том нийлүүлэгч улсын нэг. Жишээ нь Палладий нь авто машины, титан болон хөнгөн цагаан нисэх онгоцны үйлдвэрлэлтийн чухал материал.
6.Банк, санхүүгийн хямрал
Хэрэвзээ Оросыг олон улсын банк хоорондын шилжүүлгийн мэдээллийн систем SWIFT -с хасвал банк санхүүгийн салбарт цөмийн бөмбөг хаясантай адил гэж олон банкирууд үзэж байгаа ажээ.
7.Дүрвэгсэдийн асуудал
Дайн дажин, амь насны эрсдэл, эдийн засгийн хямрал, амьдралын түвшин доройтолд залхаж ядарсан иргэд гэр орон, төрөлх нутгаа орхин дайжиж дүрвэдэг. Ойрхон жишээ: Украин, Белоруссийн хил дээр үүссэн дүрвэгч цагаачдын асуудал. Дүрвэгсэд Европыг бүрхэнэ. Одоо гэхэд Польшид 1,5 сая украин дүрвэгч цагаачид очсон байна. Унгарт хэдэн зуу зуун мянгаар нэмэгдэж байна.
Жич: 2014 оны Крымийн асуудлаас хойш оросууд маш чамбай бодлого гаргаж эрсдлээ тооцон хөдөлж байгаа. Өнөөдөр Оросын баялагийн сан 200 тэрбум доллар болж, гадаад өр нь жилийн эдийн засгийн хэмжээний 20-хон хувийг эзлэх болсон бөгөөд алт валютын нөөц нь 600 миллиард доллартай тэнцэх болжээ.
Дашдондогийн Бат-Ирээдүй
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(103.242.47.42) 2022-02-25 11:18Овоо доо, оросын ард түмэн дайны цаана учиртай л гарах юм байна
Хариулах