
ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛСИЙН НЭГД НОЙР ОРДОГ ГЭДГИЙГ БИДНИЙ ИХЭНХ НЬ АНЗААРДАГГҮЙ.
Бид их унтаж амрах биш ЧАНАРТАЙ УНТАЖ АМРАХ л чухал байдаг. Хэрэв бид нойрныхоо чанарыг нэмэгдүүлбэл маш их энергийг хуримтлуулан, өөрийн унтах цагийг багасган, амьдралдаа хийхийг хүсч байгаа бүх зүйлсээ хийх цаг хугацааг хангалттай илүүчилж чадна.
Хоногт дунджаар 8-10 хүртэл цаг унтдаг хүмүүс голдуу л ядарсан, нойрмоглосон, эрч хүчгүй, тавгүй, нойр муутай амарлаа гэсэн гомдолтой байдаг бөгөөд үүнийгээ дахин удаан хугацаагаар унтах аргаар арилгахыг оролддог!
Бодит байдалд тэд МАШ ИХ унтаж, өөрсдийн энергийн түвшин буюу нойрныхоо “чанар”-г багасгадаг. Гэтэл тэдний мэдэрч, ойлгож чаддаггүй байгалийн дотоод цаг, биеийн температурын хэмнэл, нойрны үйл ажиллагааг зөвөөр зохицуулагч зүйлс бие махбодийн дотор оршин байдаг.
Тэдгээр зохицуулагчдаа ойлгоогүй, мэдрээгүй учраас хэт их унтах, нойргүйдэхэд хүрдэг. Хэт их унтахаас гадна, нойргүйдэлд өртөж байгаа хүмүүсийн 50-с их хувь нь маш идэвхгүй, хөдөлгөөнгүй амьдралын хэв маягаар амьдарч байдаг.
ЦАГ ХУГАЦАА БОЛ БИДНИЙ АМЬДРАЛД БАЙГАА ХАМГИЙН ҮНЭТ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ХӨРӨНГӨ ЮМ.
Тэгэхээр энэ үнэт хөрөнгийг өөртөө бүтээн, зөв хуваарилж ашиглахын тулд бөх бат, чанартай нойрны төлөвлөгөөг та заавал боловсруулах ёстой.
ТАНЫ БӨХ БАТ, ЧАНАРТАЙ НОЙРНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Та өөрийн нойрны үнэлгээг хийж амжсан уу? Хэрэв та дараах зөвлөмжүүдтэй холбоотой өөртөө үнэлгээ хийгээд үзээрэй!
Та энэхүү үнэлгээг хийсний дараа таны нойрны чанарыг сайжруулахтай холбоотой өөрийн амьдралын хэв маягийн талбарууд дээр төвлөрөх агуу санаа төрнө.
За эхлэе
1. НАРНЫ ГЭРЭЛ БУЮУ БАЙГАЛИЙН ГЭРЛИЙН ТУСГАЛ
Та өглөө босонгуутаа нарны гэрлийн тусгалд хэсэг азнадаг уу?
Та сэрснийхээ эхний хэдэн минутанд Ялангуяа өөрийн нүдний харааг нарны гэрэлд өртүүлэх ёстой. Энэ нь таны биеийн температурын хэмнэлд өдөр боллоо гэсэн мессежийг өгнө. Ингээд таны биеийн температур өсч, мелатонины түвшингүүд буурч эхэлнэ. Орон сууцанд удаан хугацаагаар байхдаа өндөр эрчимтэй гэрлийг авах хэрэгтэй.
Хэрэв та оффис дотор ихэнх цагаа зарцуулдаг бол эдгээр цаг хугацаа бүхэн таны биеийн температурын хэмнэлд маш их хор хөнөөлтэй гэсэн үг.
Өөрөөсөө асуу: Ажиллаж байх зуураа нарны гэрэлд болж өгвөл хамгийн их өртөхийн тулд би юу хийж чадах вэ?
Та өөрийн ширээг гэрэлтэй цонхны ойролцоо шилжүүлэх үү?
Та өдрийн хоолоо гадаа нарны гэрэлд идэхээр төлөвлөж байна уу?
Та тогтмол нарны шил ашигладаг уу?
Та болж өгвөл нарны шил ашиглахаа багасга. Нарны шил таны нүд байгалийн гэрэл хүртэх боломжийг хаадаг.
2. БИЕ МАХБОДИЙН ИДЭВХИЖИЛТИЙН ТҮВШИН
Хамгийн багадаа15 минутын эрчимтэй зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг хийх
15 минут бол хамгийн бага хугацаа. Та өөрийн биеийн температурыг өсгөхийн тулд өөрийн биедээ хангалттай ачаалал, шаардлага тавих хэрэгтэй. Ямар нэгэн биеийн дасгал сургуулалт нь таны биеийн температурыг хангалттай өсгөхөд туслах бөгөөд биеийн температурын бууралтыг удаашруулж, танд гүн бат бөх нойрсох боломжийг өгнө.
Хэрэв боломжтой бол өглөөгүүр дасгал хийх
Өглөөгүүр дасгал хийх нь таны биеийн температурыг хурдан өсгөх хамгийн шилдэг АРГА юм. Хэрэв та өглөөгүүр дасгал хийвэл хүн бүрийн амсдаг өглөөний залхуурал, нойрмог байдалтай хялбархан тэмцэх боломжтой юм.
Байшингаа тойрон алхах 10 минутын шогшолт нь мөн таны биеийн температурыг өсгөхөд тустай.
Унтахаас 2 цагийн өмнө дасгал сургуулилт хийхээс татгалзах
Дасгалын дараах биеийн температурын өсөлт нь нэлээн их хугацаанд үргэлжилдэг. Бидний бат бөх нойрны үргэлжлэл 3-4 цаг үргэлжилж байсныг та санаж байгаа байх. Хэрэв та унтахаасаа өмнө дасгал хийвэл таны биеийн температурын өсөлт таныг бат бөх унтахад саад учруулж болох юм.
3. БАТ БӨХ ДУГХИЙХ
Энэ хөтөлбөрийн хамгийн чухал хэсэг бол өдрийн аль нэг цагт бат бөх дугхийх юм. Бат бөх дугхийлт нь таны бие эрхтний энерги, эрч хүчид маш үр ашигтай нойрны 1 болон 2-р үе шатнаас бүрдэнэ. Бат бөх дугхийлт нь 45 минутаас хэтрэхгүй байх.
Өөрөөр хэлбэл өдөрт нэг удаа л дугхийх хэрэгтэй. Хэрэв дахин нэг түр зуурын дугхийлт хийх бол энэ нь маш богинохон байх хэрэгтэй. Эдгээр түр зуурийн бат бөх унталтын хүчийг бүү дутуу үнэл. Энэ нь өдрийн турш танд маш их энерги өгөхөд туслах болно. Энэ нь таны ажилдаа хамгйн сайнаар төвлөрөх, таны оюун санааг цэвэрлэх боломжийг танд өгч, таны биеийн эрч хүчийг сэргээх болно.
4. ЧАНАРТАЙ УНТАЛТ БУЮУ НОЙРНЫ ХҮЧЭЭР УНТАХ ЦАГАА БАГАСГАХ
Та өдрийн турш хэвийн ажиллаж чадахгүй, дурын ямар нэгэн цаг хугацаан дээр төвлөрөхөд ядарч сульдан, асуудал үүсч байгаа нь та өөрийн цөм цагийн нийт хугацаандаа тулчихсан гэсэн үг. Энэ үед та цаашид ямар нэгэн хүч хэрэглэсэн зүйл хийх хэрэггүй. Харин та өөрийгөө хэвийн ажиллаж чадах хүртэл өөрийн нойрны чанарыг баг багаар нэмж, өөрийн чанартай нойрны цагийг аажмаар тохируул.
Та юун түрүүн өөрийн нойрны чанарыг болон энергийн түвшингээ нэмэгдүүлэх өөрийн тохиромжтой амьдралын хэв маягийг сонгох хэрэгтэй. Хэрэв та үүнийг хийхгүй нойроо багасгах нь өдрийн турш ядарсан мэдрэмжийг төрүүлэх болно. Та сэрэх үедээ таны булчингууд хөшсөн, толгой өвдсөн, дотор эвгүй оргисон гэх мэт мэдрэмжүүдийг мэдрэх болно.
5. ЗӨВ ЗОХИСТОЙ ШИНГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ
Таны нойрны системд зөв зохистой шингэний хэрэглээ чухал энэ нь машинаар бол тос тосолгоо гэсэн үг. Та үнэхээр өөрийн нойрны системийг оновчтой тохируулахыг, өөрийн энерги, эрч хүчийг дээд түвшинд байлгахыг хүсч байвал өмнө дурдсан өөрийн системийг усжуулах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Зөв зохистой шингэний хэрэглээ нь таны биеийн температурын хэмнэлийг хялбархан өсгөж, буулгах боломжийг өгдөг.
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.