Мөрөн хотноо МХБХ-ны Grassroots сургалт, фестиваль амжилттай явагдлаа

Twitter Print
2020 оны 11-р сар 10-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

Хөл бөмбөгийн үндэс суурь болсон Grassroots багшийн сургалтыг Монголын Хөл Бөмбөгийн Холбоо FIFA-ын тусламжтайгаар Хөвсгөл аймгийн ХБХ, БСУГазар, БТСГазартай хамтран 2020 оны 11 сарын 6-наас 8-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгууллаа.

Нийт 20 багш хамрагдсан энэхүү сургалт онол, практик хослон явагдаж, сүүлийн өдөр 120 хүүхдийг хамруулсан фестивалиар багш нар дүнгээ тавиуллаа. Фестивальд оролцсон багш, хүүхдүүд шинэлэг мэдээллийг сургагч багш Гарьдмагнай, Ганбат нараас авч, цааш түгээх өндөр үүрэг хариуцлагыг хүлээн авлаа. Дашрамд дурдахад энэхүү сургалтаар олсон мэдлэгээ 2020 оны 11 сарын сүүлээр зохион байгуулагдах аймгийн аварга шалгаруулах футзалын тэмцээнээр ашиглана бизээ.

Хоймор сайхан Хөвсгөлчүүддээ хөл бөмбөгийн спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.