Яаж стрессийг зохицуулах вэ?

Twitter Print
2021 оны 09-р сар 14-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Юуны түрүүнд стресс гэж юу юм бэ, үүнийг мэдэх үү? Стресс гэдэг бол хийх зүйл маш ихтэй ч цаг хугацаа хэтэрхий хомс, эсвэл энерги эрч хүч дэндүү бага байхуй юм. Бид хангалттай цаг хугацаагүйгээр эсвэл хүрэлцэхүйц эрч хүчгүйгээр маш их зүйлийг хийхэд СТРЕССТ ОРДОГ байх нь. Иймд танд ажлын ачааллаа багасгах, энэ нь өнөөгийн энэ үед боломжтой мэт санагдахгүй байх л даа, эсвэл цаг хугацаагаа өсгөж нэмэгдүүлэх, энэ ч бас л боломжгүй. Ийм бидэнд энерги эрч хүчээ нэмэгдүүлэхээс өөр арга үлдсэнгүй.

Одоо тэгвэл энергийн хэмжээгээ яаж нэмэгдүүлэх юм бэ?

1. Таарсан хэмжээтэй хоол: хэт их ч биш хэт бага ч биш. Нүүрс ус болон уураг хангалттай тэнцүү хоол унд.

2. Зүй зохистой нойр: илүү ч үгүй дутуу ч үгүй 6-8 цаг унтах.

3. Гүнзгий амьсгалын дасгал техникт суралцах энэ нь эрч хүчийг чинь өсгөж нэмэгдүүлдэг.

4. Цөөхөн минутын бясалгалгасан сэтгэл. Цөөхөн минутын гүнзгий амралт – анзааргатай гүнзгийн амралтыг би бясалгал гэж нэрлэмээр байгаа юм. Цөөн хэдэн минутын аливаа бясалгал нь бүхий л төрлийн стрессийг суллаж чөлөөлөх боломжтой.

Хэрвээ та өглөө болон үдэш 15-20 минут бясалгадаг бол энэ нь бүрэн хангалттай юм. Таны эрч хүчийг бүрэн хадгалж авч явах болно.

Бид хоол унд бясалгалыг үдээс хойш ихэнхдээ санал болгодог. Ажлын байранд ажилчид хамтдаа байж, цөөн хэдэн минут бясалгал хийснийхээ дараа хоол ундаа дундаа хуваалцдаг ба тэд үүнээс маш шинэлэг мэдрэмжийг олж аван, оффистоо ирсэнтэй адилхан эрч хүчтэйгээр өдрийн турш ажил үүргээ үргэлжлүүлж чаддаг.

Sri Sri Ravi Shankar

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.