Цэвэр усны хомсдолд орсон хүүхдүүдэд туслах гэсэн Рейчэл охины сүүлчийн хүсэл

Twitter Print
2014 оны 09-р сар 15-нд 11:07 цагт
Мэдээний зураг,

9 настайдаа хорвоог орхисон Сиэтлийн Рейчел Беквит хэмээх охины эмгэнэлтэй хирнээ сэтгэл хөдөлгөм түүхийг танд хүүрнэх гэж байна. Түүний сүүлчийн хүсэл нь олон сая хүнийг буяны үйлсэд гараа сунгахад нөлөөлжээ. Тэрбээр өөрийн төрсөн өдрийг өмнөхөөсөө онцгой тэмдэглэхийг хүсчээ. 

Түүний амьдардаг Сиэтл хотод хүмүүнлэгийн байгууллагын тэргүүн лекц унших гэж иржээ. Тайзан дээр зогсоод түүний байгууллага цэвэр усны хомсдолтой хэрхэн тэмцдэг талаар ярьж байхад харанхуй заалан дотор сэтгэл нь хөдөлсөн Рейчел сууж байв. Олон зуун туйлдсан хүмүүс бохир намаг, шалбагнаас өттэй шавартай ус ууж байгаа бичлэгийг охин анх удаагаа үзэж, энэ уснаас үүдэлтэй аюулт өвчнөөс болж 4500 хүүхэд өдөр бүр үхдэг гэдгийг мэджээ. Энэ нь өдөр бүр эрэгтэй эмэгтэй хүүхдүүд суусан 10 том нисэх онгоц газарт унаж сөнөж байгаатай ижил юм. 
Рейчел тэднийг аврахаар шийджээ. 


Скотт Харрисон: Манай байгууллагын бодож олсон нэг арга бол, төрсөн өдрөөр мөнгө бэлэглэх юм. Ухаандаа өөрсөддөө бэлддэг энгийн төрсөн өдрийн баярыг бусдын тусын тулд зориулах гэсэн үг юм. Ээжийнхээ тусламжаар хүмүүнлэгийн "Charity water" байгууллагын хуудсан дээр өөрийн хуудсаа Рейчел нээжээ. Түүнийг таньдаг хүн бүрийг төрсөн өдрөөр нь хүүхэлдэй, плать бэлэглэхийн оронд мөнгө өгч хүүхэд аврахад зориулахыг уриалжээ. Рейчел 15 хүн цэвэр ус уух боломжтой болгохын тулд 300 ам.доллар цуглуулахыг төлөвлөв. Гэвч мөнгө нь зөвхөн 11 хүнд хүрэхээр цуглав. Рейчел сэтгэлээр их унаж, төрсөн өдөр нь ч өнгөрч, хуудас нь ч хаагджээ.

Хэдэн хоногийн дараа Сиетлийн хурдны зам дээр 20 машин мөргөлдсөн мэдээ америкийн хэвлэл мэдээллээр гарав. Нэгд нь Рейчел гэр бүлтэйгээ сууж байжээ. Энэ аваарт орсон олон арван хүн амьд үлдсэн, зөвхөн Рейчел олон тооны нурууны хугаралтай эмнэлэгт хүргэгдсэн боловч амь гарч чадаагүй юм. 

Бүтэн сайн болгонд Рейчелийн гэр бүл очдог байсан сүмд олон зуун хүмүүс залбиран охиныг хойт замд нь үджээ. Хүүхдийн биелээгүй мөрөөдлийг гүйцээхийн тулд тэд "Charity water" хүмүүнлэгийн байгууллагаас Рейчелийн хуудсыг дахин нээхийг хүсэв. Анх лекцийн сонсоод охиныг догдлуулсан хүн болох Скотт Харрисон, Рейчелийн эмгэнэлт түүхийг сонсоод хуудсыг дахин нээсэн байна. Тэр Рейчелтэй хэзээ ч танилцах боломж байсангүй, лекцен дээр асуулт тавих гээд охин хүлээн зогссон боловч, очер урт, дээр нь ээж нь яараад чадаагүй байна. 

Тэр дахин нээгдсэн Рейчелийн сүүлийн хүслийг бичсэн хуудсан дээр хачирхалтай зүйлс болж байгааг анзаарчээ. Мөнгөнүүд урсаж эхэлжээ. Үйл ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн хоногийн дотор Рейчелийн сүмээс 100 гаруй мянган доллар цугларч дараа нь бүхэл Сиэтлийг хамарч 300-400 мянган доллар болж, сүүлдээ юу болж байгааг зохион байгуулагчид ойлгохоо больжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс олон арван мянган хүн Рейчелийн хуудсан дээр сэтгэл хөдөлгөсөн мянга мянган захиа бичсэн байна. Хүүхдүүд өөрсдийн цуглуулгын гахайнуудаа хагалж ээж ааваасаа мөнгийг Рейчелд өгөхийг хүсэж байв. Нийт 1 сая 200 000 доллар цугларчээ. 

Энэ мөнгө 15 хүнийг биш бүүр 60 000 хүүхдийн амийг аварч чадахаар болжээ. Хүмүүс ээжийнх нь ТВ-д өгсөн ярилцлагаас Рейчелийн түүхийг мэдэж авсан байна. Тэр хоёр удаа үсээ урт ургуулан тайруулж, хорт хавдар туссан халзан хүүхдүүдэд парик хийхэд зориулан хандивласныг, мөн нас эцэслэсний дараа Рейчелийн эд эрхтэн донор болж өөр хүний амийг аварсан гэдгийг.
Нас барсаны нэг жилийн ойгоор нь хүмүүнлэгийн байгууллага Рейчелийн ээжийг дагуулан Африкийн нэг тосгоноос нөгөөх рүү, гурав дахь, дөрөв дэхь руу очихоор болжээ. Тэд Рейчелийн тусламжаар худагтай болцгоосон юм. Нийт 250 тосгонд худаг гаргаж болохоор санхүү цуглажээ. Ингэж нэг жижигхэн охины үхэл хүн төрөлхтнийг юу чухал гэдгийг эргэн харахад хүргэсэн юм.

Эцэг эх нь дугуй хээтэй загалмаагийн хажуугаар өнгөрч байхдаа тэртээ, хаа нэгтээ Рейчел нь инээж байгаа гэж төсөөлөгддөг байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.