БНСУ-ын Засгийн газар яаралтай баг гаргаж, Ирак дахь иргэдээ татан авчээ

Twitter Print
2020 оны 07-р сар 26-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

БНСУ-н засгийн газар КОВИД19 ихээр тархаж байгаа (өдөрт 2000~3000 тохиолдол) Ирак улсад барилга дээр ажиллаж байсан өөрийн иргэдээ хурдан авчрах яаралтай баг бүрдүүлэн, долдугаар сарын 23-ны өглөөний 07:00 цагт Ирак руу 2 цэргийн онгоц (KC-330)-ыг хөөргөжээ. 

Уг 2 онгоцонд гадаад харилцааны ажилтан, цэргийн ажилтан, эмнэлэг хорио цээрийн ажилчдаас бүрдсэн нийт 12 хүний бүрэлдэхүүн явсан бөгөөд 10 цаг гаруй нисэж Иракт очиж 293 иргэнээ аваад, 7 сарын 24-ний үдээс өмнө Инчон олон улсын нисэх буудалд газарджээ. Угтаа 297 иргэнээ авах гэж очсон ч Иракын талын нөхцөл байдлын улмаас 293 иргэн эх орноосоо илгээсэн армийн тусгай онгоцонд суужээ. Энэхүү онгоцоор ирэх гэж байсан коронагийн халдвар авсан байсан нэг иргэн нь 22-ний үдээс хойш гэнэт муудаж нас барсан байна. 293 хүний 86 хүнд нисэхийн өмнө коронагийн шинж тэмдэг илэрч, 207 хүнд нь ямар нэг шинж тэмдэггүй ажээ.

Яаралтай багынхан онгоц солонгосоос нисэхэд урьдчилан шинж тэмдэг илэрсэн илэрээгүйгээр нь суудлыг нь ялгаж суулгахаар бэлдсэн байлаа. Шинж тэмдэг илэрсэн хүмүүс нь тусгай хаалгаар нэвтэрч онгоцны буудлын доторх шинжилгээний газарт шинжилгээ өгч, шинж тэмдэггүй хүмүүсийг Чүнбүг Чүнгжү хот дахь барилга удирдлагын ажилтаны сургалтын газар болон Буин мужын нийгмийн халамжын сургалтын төврүү хуваарилан шинжилгээнд оруулна. Хэрэв коронагийн халдвартан илэрвэл эмнэлэгт хүргэн, эрүүл хүмүүсийг хянангаа 8 сарын 7 хүртэл 14 хоног сургалтын төвийн байранд тусгаарлах ажээ.

Иракаас ирсэн ковид19 илэрсэн ажилчдыг биеийн байдлыг нь харгалзан зохих эмнэлэгүүдэд хуваарилна. (Дашрамд дурдахад, өмнө нь тусгай онгоцоор ирж тусгаарлагдсан иргэдээ "Хүчтэй байгаарай" гэж дэмжин, энгийн ард түмнээс нь их хэмжээний хүнс эд зүйлс очдогыг солонгосын улаан загалмайн нийгэмлэгийнх нь сайн дурын ажилтаны хувьд ажиглаж байлаа.) БНСУ-н засгийн газар Ирак улсад барилгын талбарт ажиллаж байсан иргэн нь корона туссан (коронагаар нас барсан) мэдээ авангуутаа шууд үлдсэн хүмүүсээ авах бэлтгэлд орсон бөгөөд "Манай улсын иргэн бүхэн бидний үнэт баялаг" гэж хэлж байлаа.

БНСУ хилээ нээлттэй байлгаж байгаа учир дэлхийн өнцөг булан бүрээс иргэд нь чөлөөтэй ирэх боломжтой. Гагцхүү эсрэг улс нь хилээ хаасан юмуу онцгой тохиолдолд улсаасаа онгоц гарган хүмүүсээ авчирч буй. Өнөөг хүртэл онцгой тохиолдолоор эх орондоо ирж чадахгүй байгаа хүмүүс рүүгээ засгийн газар нь тусгай онгоц илгээсэн тохиолдол энэ удаагийн Иракыг оролцуулахгүй, Хятадын Ухань, Японы Круз хөлөг онгоц, Иран, Перу, Итали, Этиоп зэрэг 6 орны 1707 хүнийг авчирсан ажээ (Иракыг оролцуулвал 2000 хүн). Энэхүү мэдээг бичиж байхдаа өөрийн эрхгүй хандлагыг нь өөрийн улстайгаа харьцуулж, цагаан атаархал төрснийг нуух юун. Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

 Ж.Нармандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (43.242.242.78) 2020-08-20 11:43
      • 0
      • 0

      харин ч жижиг улс гэхэд боломжоороо аваад л байхын ямар ч юманд сэтгэл нь ханахгүй бөөн шүүмжлэл, эсрэгээрээ дотроо алдаад бөөн эрсдэл үүссэн бол бас юу гэх нь тодорхой

      Хариулах

    • Ochiroo

      (8.20.127.57) 2020-07-26 21:12
      • 0
      • 0

      Yamar saihan medee we.Elchin saidiin yam bolon tuslah demjih Hun bhgui ch ger buleeree Irand horigdood 6sar bolj bnaa.Huurhii mongol maani hetsuu bgaa bhdaa vaktsin gartal huleej l suuy.End ch bas haldwar udurtuu 2000-s deesh shuu.Huuhduud l uchir mdehgui nilh bolhoor ongots hezee ireh we gehiim ajlaas buh heregtseenii zardal ugch bgaa bloh bhaa

      Хариулах