
АНУ-д ажиллаж амьдардаг эцэг эхчүүд, энэ шалгалтын тухай ойлголттой болохыг хүссэн хүн бүрт зориулав.
AP шалгалт гэж юу вэ? (AP exams)
Тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн турш АНУ төдийгүй дэлхийн олон оронд ахлах ангийн сурагчид 30 орчим төрлийн хичээлээр AP шалгалт өгч, мэдлэгээ сорьдог.
AP шалгалтыг өгснөөр таны хүүхэд 1) коллежийн кредит авна; 2) голч дүн нь “огцом” өснө; 3) их сургуулийн элсэлтийн шалгалт болон тэтгэлэгт өрсөлдөх хүчтэй давуу талтай болно.
AP шалгалтыг зөвхөн тухайн жилд AP анги авсан хүүхдүүд л өгнө. Шалгалтын төлбөр хичээл тус бүрт $100+ байдаг тул AP анги авсан хүүхэд болгон шалгалтанд ордоггүй. Зөвхөн өөрийн хүслээр, гарцаагүй чадна гэсэн хичээлээ сонгож шалгалт өгдөг.
AP шалгалтыг 3, 4, 5 гэсэн оноогоор дүгнэдэг. Шалгалтын 75%-иас дээш зөв хариулсан тохиолдолд 5 оноо авна. Шалгалтын хариу 7 дугаар сард гардаг.
Шалгалт өгч буй 3 хичээл дээр тус бүрт нь 3 оноо авбал AP Scholar шагнал хүртэнэ. 5 хичээл дээр бүгдэд нь 4 ба түүнээс дээш оноо авбал National AP Scholar шагнал хүртдэг.
Мөн AP scholar with Distinction, State AP Scholar, International AP Scholar гэсэн шагналууд бий. Олон улсад тухайлбал Канад, Австрали, Япон болон бусад улсаас шалгалт өгч хамгийн өндөр оноо авсан 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүүхдэд International AP Scholar шагнал олгодог.
Шалгалтанд унавал коллежийн кредит авах боломжгүй болно. Хэдий тийм боловч сайн зүйл нь голч дүнд сөргөөр нөлөөлдөггүй.
Хэрэв таны хүүхэд жирийн ангиуд авдаг, тэдгээр хичээлүүд дээрээ бүгдэд нь А авсан бол голч дүн нь 4.0 байна. Хэрэв АР анги авсан бол голч дүн нь 5.0 байх боломжтой. Тиймээс их сургуулиуд weighted GPA нь хэд байна, unweighted GPA нь хэд байна гэдгийг тус тусад нь ялгаж хардаг.
Ихэнх сургуулийн AP хичээлүүд хаврын амралтын өмнөхөн буюу 3 дугаар сарын сүүлийн долоо хоногт амжиж дуусдаг. Үүнээс хойш 1 сарын турш зөвхөн шалгалтанд бэлддэг.
AP ангийг хүссэн хүүхэд болгон авах боломжгүй.
9-р ангид (0-1 AP анги) - маш онцгой тохиолдолд
10-р анги (1-3 АР анги)
11-р анги (3-5 АР анги)
12-р анги (бүх хичээл нь АР байх боломжтой)
AP ангийг авахаас өмнө түрүүлж үзэх хичээлүүдийг A болон B+ үнэлгээтэй төгссөн байх шаардлагатай. Үүн дээр багшийн санал, (recommendation) тухайн сурагчийг хариуцсан зөвлөх багшийн (counselor) саналыг харгалзан AP анги авч болох эсэхийг сургуулийн захиргаа шийдвэрлэдэг.
Жишээлбэл AP calculus гэдэг хичээлийг авахын тулд Algebra 2 & trigonometry, Geometry, Pre-calculus зэрэг хичээлүүдийг өмнө нь заавал үзэж дуусгасан байх ёстой.
AP хичээл авсан л бол тэр нь коллежийн кредитэд тооцогдоно гэж бодож болохгүй. Тухайлбал Харвард, Йель зэрэг дэлхийн шилдэг их сургуулиуд АР хичээлийн кредитийг тооцдоггүй, дахин суралцахыг шаарддаг. Үүний сацуу сургуулиудын зэрэглэл буурах тусам АР кредитийг тооцох магадлал өснө.
Эцэст нь АР шалгалтанд амжилт үзүүлснээр:
- их сургуулийн апплекэйшн нь хамгийн өрсөлдөхүйц харагдана.
- тэтгэлгийн шалгаруулалтанд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болно.
- голч дүн нь 4.0 ба түүнээс дээш болно. ( энэ бол маш сайн үзүүлэлт)
Хамгийн чухал нь хүүхдэд өөрийгөө дайчилдаг, чанд сахилга баттай суралцдаг, бэрхшээлтэй үргэлж тэмцдэг гэдгээ харуулах онцгой боломжийг өгдөг.
Дэлхий даяар АР шалгалт өгч байгаа бүх хүүхдүүддээ амжилт хүсье.
Н.Болортуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.