
Оросоос нүүр буруулжсан Дорнод Европын орнууд дорно зүг цэрэг-улс төрийн нөлөөгөө өргөжүүлэхийн тулд НАТО-г өргөжүүлэх сонирхолтой байна гэж ОХУ-ын Улсын Думын олон улсын хорооны тэргүүн Алексей Пушков өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд мэдэгджээ.
“Оросоос нүүр буруулах үзэл Дорнод Европын олон оронд хүчтэй болж байна. Энэ үзэл бол мөн чанараараа эдгээр орны улс төрийн анги давхаргын хувьд үндэсний хоёр дахь үзэл суртал нь болоод байна. Юуны өмнө би Балтийн тэнгис хавийн орнууд, Польш, Румыныг хэлж байна” гэж депутат тэмдэглэжээ.
Ийм орнууд НАТО-г өргөжүүлснээр өөрсдөө Европ тивд АНУ-ын түшиг тулгуур болох, ингэснээрээ өөрийн цэрэг-улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх бололцоотой болно хэмээн найдаж байна гэж тэрээр үзэж байгаа аж.
“Тиймээс тэд манай улстай эсвэл хамгийн ойрын хөрштэй хил залгаа Украин, Гүрж болон Монгол зэрэг улсыг НАТО-гийн бүрэлдэхүүнд оруулахыг ихэд сонирхож байна” гэж Пушков тэмдэглэсэн байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505