Кабулын онгоцны буудалд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 85 хүн амиа алдлаа

Twitter Print
2021 оны 08-р сар 27-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

Исламын улс зэвсэгт бүлэглэлийн Афганистан дахь салбарын амиа золиослогч Кабулын олон улсын нисэх онгоцны буудал дээр тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас АНУ-ын зэвсэгт хүчний 13 албан хаагч, хэдэн арван иргэд амиа алджээ. Афганистаны эрх баригчдын мэдээлж байгаагаар дэлбэрэлтийн улмаас ойролцоогоор 60 иргэн амиа алджээ. Исламын улс бүлэглэлийн зүгээс уг дэлбэрэлтийг зохион байгуулснаа мэдэгдсэн ба тус бүлэглэлд харъяалагдах амиа золиослогч нь Америкийн армитай хамтран ажиллаж байсан иргэд болон орчуулагчдыг хөнөөх зорилготой байсан гэжээ.

Алан хядах ажиллагааны үеэр АНУ-ын зэвсэгт хүчний 13 албан хаагч амиа алдсан нь 2011 оны 8-р сард Америкийн армийн нисдэг тэрэг халдлагад өртөж цэргийн 30 албан хаагч алдсанаас хойш АНУ-ын цэргүүд Афганистанд нэг дор олноороо амиа алдсан хоёр дахь тохиолдол болоод байна.

Исламын улс алан хядах бүлэглэлтэй холбоотой алан хядагчид 2014 оны сүүлээс эхлэн Афганистаны зүүн зүгийн бүс нутгуудад суурьшиж эхэлсэн ба маш хэрцгий, харгис гэдгээрээ алдартай. Тэд өмнө нь энгийн иргэд, эмнэлэг, охидын сургууль, амаржих газрууд, төрийн байгууллагууд, шашин болон үндэстний цөөнхүүд руу халдаж байсан юм. Амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлэх үед Кабулын онгоцны буудал дээр Афганистанаас явах ээлжээ хүлээж буй мянга мянган хүн цугларсан байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден халдлагыг зохион байгуулсан алан хядагчдыг заавал олж шийтгэх болно хэмээн Пентагонд Исламын улс алан хядах бүлэглэлийн салбар ISIS-K бүлэглэлд цохилт өгөх төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болгожээ. Америкийн зэвсэгт хүчин Исламын улс бүлэглэл Кабулын нисэх онгоцны буудал руу дахин халдах өндөр магадлалтай гэж үзэж байгаа ба АНУ болон бусад улс орнууд аюулгүй байдлын үүднээс иргэдийг Кабулын нисэх онгоцны буудлаас явахыг анхааруулж байна.

Афганистанд энх тайван тогтооно хэмээн амласан Талибан хөдөлгөөний хувьд Исламын улс алан хядах бүлэглэл нь томоохон бэрхшээл болоод байгаа ба АНУ-ын цэргүүдийг Афганистанаас бүрэн гарч дууссаны дараа талибууд Исламын улс бүлэглэлийг нухчин дарах болно хэмээн мэдэгджээ.

Цагтаа Осама бен Ладены Аль Каида бүлэглэлийг эх орондоо орогнуулж байсан талибууд Афганистаныг дахин алан хядагчдын үүр уурхай болгон хувиргана хэмээн барууны улс орнууд эмээж буйгаа илэрхийлсэн ч Талибан хөдөлгөөний зүгээс Афганистан улсыг террористуудад ашиглуулахгүй хэмээн амласан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанаас цэргүүдээ гаргах ажиллагааг хурдлуулж, энэ сарын 31-ний дотор иргэдээ бүгдийг нь гаргахыг үүрэг болгосон ба түүний мэдэгдсэнээр АНУ Афганистаны нутаг дэвсгэрт орж, Аль Каидагийн алан хядагчдыг устгах гол зорилгоо хэдийн биелүүлчихсэн аж.

Өнгөрсөн 12 хоногт барууны орнууд Афганистанаас нийт 100 мянга орчим иргэдийг татан аваад байна. Гэсэн хэдий ч Кабулын нисэх онгоцны буудалд Афганистанаас явах ээлжээ хүлээж буй иргэдийн тоо буурахгүй байна. 8-р сарын 31 хүртэл үлдсэн цөөн хэдэн хоногт АНУ үлдсэн цэргүүдээ гаргах ба Канад болон Европын зарим орнууд Афганистанаас агаараар иргэдийг татан авах ажиллагаагаа хэдийн зогсоогоод байгаа билээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.210.28.197) 2022-11-21 13:56
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах