“Мөрөөдлийн баг” зорилгоо биелүүллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 15-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

Испани улсад хагас сар үргэлжилсэн сагсан бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд АНУ-ын баг түрүүллээ. Энэ удаа Европ тивээс Франц, Испани, Серб, Грек, Хорват, Турк, Финланд, Украйн, Словени, Литви, Америк тивээс Аргентин, Бразил, АНУ, Пуэрто Рико, Доминикан, Мексик, Ази тивээс БНСУ, Иран, Филлипин, Африк тивээс Египет, Сенегал, Ангол, Австрали тивээс Шинэ Зеланд, Австралийн шигшээ оролцсон аж. “Испани 2014” дэлхийн аваргын хагас шигшээд АНУ-Литвийг 96:68-аар хожсон бол Серб-Францыг 90:85-аар буулган авч алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Харин хүрэл медалийн төлөө Франц-Литви халз тулж Н.Батум, Б.Диав зэрэг NBA-ийн шилдэг тоглогчдоор удирдуулсан Франц дэлхийн аваргын анхны медалиа авсан аж. Франц өрсөлдөгчөө 95:93-аар хожсон байна.

Дэлхийн аваргын оргил мөч буюу аваргын төлөө тоглолт урд шөнө явагдаж “Мөрөөдлийн баг” 129:92-оор Сербыг буулган авч тав дахь алтан медалиа хүртлээ. Шигшээ тоглолтонд NBA-ийн залуучуудаас К.Ирвинг 26 оноо, Ж.Харден 23 оноо, К.Фрайд, К.Томпсон нар 12 оноо, Р.Гэй, Д.Каузинс нар 11 оноо, Д.Де Рөүзен, С.Карри нар 10 оноо авч жигд тоглолтыг үзүүлж хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Харин хуучин Югослав улсын бүрэлдэхүүнээс салснаас хойш хоёр дахь удаагаа дэлхийн аваргын шигшээд шалгарсан Серб улсын тамирчдаас Н.Калинич, Н.Ближнич нар 18 оноо, Б.Богданович 15 оноо, М.Тедосич 10 оноогоор багийн нөхдөө тэргүүлжээ.

Сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын залуус сүүлийн хоёр дэлхийн аваргад дараалан түрүүлэхдээ нэг ч хожигдол хүлээсэнгүй. 2004 оны зуны Олимп, 2006 оны дэлхийн аваргад ялагдсан “Мөрөөдлийн баг” ийнхүү алдагдсан нэр хүндээ улам баталгаажууллаа.

Дэлхийн аваргын өмнөх бэлтгэл дээр “Индиана”-гийн залуу од П.Жорж бэртэл авсан нь АНУ-ын шигшээд хүнд цохилт болсон. Үүний улмаас “Оклахома”-гийн К.Дюрант шигшээ багаасаа зодог тайлсан аж. Мөн хэд хэдэн тоглогч нь бэртэл авч М.Кыржижевский, Т.Тимодеби нар залуу тоглогч нарыг авахаас өөр сонголтгүй болсон ч Э.Дэви, А.Драммунд, К.Томпсон, М.Пумлле нар гайхалтай тоглолтыг үзүүллээ.

Сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

4-р байр

1

АНУ

5

3

4

2

2

Югослав/ Серб

5

4

2

1

3

ЗХУ

3

3

2

0

4

Бразил

2

2

2

2

5

Аргентин

1

1

0

1

6

Испани

1

0

0

1

7

ОХУ

0

2

0

0

8

Грек

0

1

0

2

9

Турк

0

1

0

0

10

Чили

0

0

2

0

11

Литви

0

0

1

1

12

Франц

0

0

1

1

13

Герман

0

0

1

0

14

Хорват

0

0

1

0

15

Филлипин

0

0

1

0

16

Итали

0

0

0

2

17

Пуэрто Рико

0

0

0

1

18

Шинэ Зеланд

0

0

0

1

19

Тайвань

0

0

0

1

20

Куба

0

0

0

1

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.