Нойргүйдлийн эмчилгээ тун амархан

Twitter Print
2022 оны 03-р сар 22-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ.

Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодыг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.

Ингээд бодохоор унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм. Харин хүн, амьтны хүчээ сэлбэх нойрны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг билээ. Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

• Сая төрсөн нярай- 22-23 цаг

• 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг

• 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг

•8-10 насны хүүхэд-10-11 цаг

• 11-12 насны хүүхэд- 10 цаг

• 13-14 насны хүүхэд -9.5 цаг

• 15-16 насны хүүхэд -9 цаг

• 17-18 насны хүүхэд -8.5 цаг

• Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг

• Хөгшид- 5-7 цаг унтахад л хангалттай аж.

Харин үүнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогджээ. 

Холбоотой Зураг

Та нойргүйдэлтэй юу? Нойргүйдлийн эмчилгээ нь тун амархан байдаг

Нойргүйдэл үүсэх шалтгаан нь би унтаж чадсангүй ээ гэсэн харамссан бодол санаа нь нэрмээс болдог гэнэ. Энэ нь шөнө нойр хүрэхгүй үедээ хүн байн байн цагаа харж босч яван телевиз үздэгт байгаа юм. Мөн маргааш нь сэрээд ажлынхан, найз нөхөд, танилууддаа хэрхэн унтаж амарч чадалгүй шөнийг өнгөрөөсөн тухайгаа ярьдагт байдаг байна. Орчны дуу чимээ сонсогдоод би амарч чадсангүй гэж ярьдаг хүмүүс дотоод ухамсартаа тархи амарч чадсангүй гээд итгүүлчихсэн учраас унтсан ч тархи нь амардаггүй аж. Гэтэл нойрон дунд нь ямар нэгэн чимээ сонсогдож байгаа ч огт анхаарал хандуулалгүйгээр тайван унтаж чаддаг хүмүүс байдаг. Нойр судлаачдын зүгээс шөнө нойр хүрэхгүй байгаа тохиолдолд дараах зөвлөгөөг өгч байна.

• Цагаа бүү хар

• Тухайн үед телевиз үзэх, ном уншихаас зайлсхий.

• Нойргүйдсэн үед маш олон бодлууд ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. “Би унтаж байна, би амарч байна” гэж өөрийгөө ятга

• Эцэст нь их ч унтсан бай, бага ч унтсан бай өөртөө хангалттай унтаж амарсан гэдэг итгэлийг төрүүлэх нь чухал.

Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Чимгээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.