У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар БНСУ-д уулзжээ

Twitter Print
2013 оны 11-р сар 20-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

 

УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх ганц гарын ганган цохилтоороо Гарьдхүүгийн Баярсайхныг сөгдүүлж охид хүүхнүүдээс нэмэх оноо аваад сураг алдарсан. Тэрээр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж нэгэн жилийн нүүрийг үзээд Австрали улсад чимээгүйхэн шиг амьдарч байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэрээр Австрали улсад хэлний мэдлэгээ дээшүүлж, нөлөө бүхий нэгэн их сургуульд суралцахаар хөөцөлдөөд эхэлжээ. 

Үүний зэрэгцээ саяхан БНСУ явж нэгэн цагт дарга, цэрэг дараа нь дайсан явсан Н.Энхбаяртай уулзсан талаар эх сурвалж мэдээллээ. Тэдний уулзалт нууцлаг бас удаан болсон сурагтай. Харин хэлэлцсэн ярилцсан асуудал нь тодорхойгүй байна. Мэдээж Н.Энхбаярыг баригдахад яагаад өмгөөлөөгүй, дараа нь МАН-ын залуус түүний эсрэг жагссан, МАН хоёр салах болсон шалтгаан, аавынд байхад нь эргэж очоогүй, эрх баригч намын хувьд хамгаалаагүй үндэслэл гээд олон асуудлыг ярилцсан нь гарцаагүй. Дарга, цэрэг явсан тэдний уулзалт халуухан болсон ч байж мэднэ. Эсвэл өнгөрсөн бүхнийг мартаад ирээдүйнхээ төлөө хамтдаа зүтгэхээр ч ярилцсан байж болно. 

 Ямар ч гэсэн МАН, МАХН-ынхан уулзалдаж эхэлсэн байна. Тэднийг ингэж ойртох алхам хийхэд эрх баригч ардчилсан хүчний бодлого нөлөөлсөн байж болох юм. Учир нь эрх баригчид МАН-ын дотоод хагарлыг бий болгож нөлөө бүхий эрхэмүүдээс нь хорьж цагдах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ бүхний эсрэг хагарч биш хамтарч тэмцэх ёстойг ойлгосон байж болох юм. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.