Дүрэмт хувцасны үйлдвэрлэл үндэсний 38 компанийг хаалгаа барихад хүргэв үү

Twitter Print
2014 оны 09-р сар 13-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

БШУЯ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны загварыг “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэйгээр өнгөрсөн онд баталж, үйлдвэрлэлийг ҮХААЯ хариуцаж ажилласан. Эх орны үйлдвэрлэлийг дэмжих үүднээс үйлдвэрлэгчдэд эргэн төлөх нөхцөлтэйгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17, Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөс хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс зургаан тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийн зээл олгосон юм.

Мөн “Чингис” бондоос 45 сая ам.долларыг хонины ноосон даавуу үйлдвэрлэх төслийн тоног төхөөрөмжид зарцуулах шийдвэр ч гарсан. Гэвч үйлдвэрлэгчдийг хэт оройтож шалгаруулснаас, 497.000 сурагч хувцас авахаар захиалга өгснөөс дөнгөж 38 хувь нь буюу 189.000 нь л хувцсаа авч чадсан. Түүнчлэн дүрэмт хувцас импортоор оруулж байсан компанийнхан “Бидний бизнесийг хаалаа” хэмээн хэл ам хийж, эцэг эхчүүд хувцас чанаргүй байгаа талаар шүүмжилж байлаа.

Харин энэ жил үйлдвэрлэгчид дүрэмт хувцсыг шаардлагатай тоо хэмжээгээр үйлдвэрлэж дууссан гэж байсан ч хэл ам дууссангүй. Дүрэмт хувцас үйлдвэрлэхэд оёдлын тэргүүлэх долоо, сүлжмэлийн 38 компани ажилласан байдаг. Оёдлын долоон компанийн дор 100 гаруй хувь хүн, байгууллага бий. Өөрөөр хэлбэл, оёдлын компаниуд сорочкон цамц, өмд, пиджак, зангиаг, сүлжмэлийн компаниуд майк, ноосон цамц оёсон.

Өнгөрсөн жил тэд хамтарч хувцсаа борлуулсан бол энэ жилийн тухайд БШУЯ оёдлын компаниудад давуу эрх олгож, аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтэс, оёдлын “Шилмэл загвар”, “Өүлэн менч”, “Эрд сүлж”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Бүтээлч үйлс”, “Торгон хийц” гэсэн долоон компани, сургуулийн захиралтай гурвалсан гэрээ байгуулсан байна. Ингэснээр сүлжмэлийн компаниуд хувцсаа борлуулах боломжгүй болжээ. Сургуулиудад гэрээ байгуулахаар очиход “Манайх гэрээтэй байгууллагатай. Тэндээсээ авна” гэдэг аж.

Өнгөрсөн жил иргэд хүрэм авалгүй ноосон цамц, майк сонгосноор оёдлын компаниуд хүрмээ зарж чадаагүй аж. Иймээс оёдлын компаниуд энэ жил эцэг эхчүүдэд үндсэн хувцсыг заавал ав гэж тулгаснаар ноосон цамц, майкны борлуулалт буурсан байна.

Дүрэмт хувцас борлуулж байгаа газарт нь очоод ноосон цамц, майкаа зарахаар сургууль, оёдлын компанийнхан хөөнө. Зарим сургуулийн захиралд захиалга авах хүсэлт тавихаар “БШУЯ-наас энэ долоон компанитай л гэрээ байгуулах үүрэг өгсөн, бид мэдэхг үй” гэдэг гэнэ. Сүлжмэлийн үйлдвэрийнхэн аргаа баран БШУЯ-нд хандахад “Борлуулалтын ажилд бид оролцохгүй” гэж хариулжээ. Гэсэн атлаа “Аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтэст оёдлын дээрх долоон компанитай л гэрээ байгуул” гэсэн нь БШУЯ борлуулалтад оролцсоныг илтгэж байна гэж тэд үзэж байна.

Долоон компанид яагаад давуу эрх олгосныг тус яамны мэргэжилтэн С.Болормаагаас тодруулахад “ҮХААЯ-наас энэ долоон компанид зээл олгосон учраас зээлийг төл үүлэх үүднээс дэмжиж ажиллах албан бичиг өгсөн. Долоон компанийн дор оёдлын, сүлжмэлийн компаниуд нь байгаа гэсэн. Тэрнээс манайх компаниудыг шалгаруулж, сонгон гэрээ хийгээгүй. Хувцасны борлуулалт, хуваарилалт, нийлүүлтэд ч оролцоогүй. Ямар компани нь аль аймаг, дүүрэгт хувцас нийлүүлэхийг ч бид шийдээгүй” гэсэн бол

ҮХААЯ-ны мэргэжилтэн Н.Нарангэрэл “Сүлжмэл хувцас бол нэмэлт иж бүрдэл. Эцэг, эх хүсвэл хүүхдэдээ авч өгнө. Сургуулиуд харилцан адилгүй захиалга өгч байсан учраас тэр бүрт олон компани гэрээ хийхэд хүндрэлтэй байсан. Иймээс бид тэргүүлэх компаниудаар дамжуулж гэрээ байгуулах чиглэл өгсөн” гэлээ.

Дүрэмт хувцас нь үндсэн болон нэмэлт иж бүрдэл гэсэн хоёр төрөлтэй. Эцэг эхчүүд үндсэн иж бүрдлийг заавал авах ёстой бол нэмэлт иж бүрдлийг авахгүй байсан ч болно. Үндсэн иж бүрдэлд сарафан, хүрэм, өмд, жакет орж байгаа. Харин нэмэлт иж бүрдэлд сүлжмэлийн компаниудын хийдэг ноосон цамц, майк ордог. Өнгөрсөн жил иргэд хүрэм авалгүй ноосон цамц, майк сонгосноор оёдлын компаниуд хүрмээ зарж чадаагүй аж. Иймээс оёдлын компаниуд энэ жил эцэг эхчүүдэд үндсэн хувцсыг заавал ав гэж тулгаснаар ноосон цамц, майкны борлуулалт буурсан байна. Мөн тэд сүлжмэл хувцасны захиалга авсан хэрнээ тэдэнд өгөөгүй гэдгийг сүлжмэлийн компанийн төлөөлөл ярилаа. Уг нь хүрэм авалгүйгээр өмд, сорочкон цамц, майк авахад нэг хүүхэд 48000-58500 төгрөгт багтаан хувцаслах боломж байгаа юм. Харин үндсэн иж бүрдэл нь сорочкон цамцтайгаа 78.000-120.000 төгрөгийн үнэтэй.

Түүнчлэн оёдлын үйлдвэрүүд дүрэмт хувцас худалдан авч байгаа хүүхдүүдийн сургууль, ангийг нь тэмдэглэн, мөн худалдан авсан баримтаа үрэгдүүлэлгүй сургууль дээрээ авчрах зарлал наасан зэрэг хачирхалтай үйлдлүүд нь сургуулиудын захирлууд үйлдвэрлэгчдээс худалдан авсан хувцасны тоогоор мөнгөн урамшуулал авдаг байж болзошгүй гэх хар төрүүлж байгаа юм. Энэ мэт шалтгааны улмаас сүлжмэлийн компаниудыг нэгтгэсэн Монголын ноосон бүтээгдэх үүн үйлдвэрлэгчдийн холбоо ШӨХТГ-т ханджээ. Тус газар “Сурагчийн дүрэмт хувцсыг үндсэн, нэмэлт гэсэн байдлаар ангилан сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгд үүлэх замаар худалдаа хийсэн нь ноосон цамц, майк үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуултад нөлөөлөхүйц худал мэдээлэл.

Мөн өмд, хүрмийг зөвхөн хамтад нь худалдах болзол тулгаж байгаа нь хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хязгаарласан, ноосон цамц, майк үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахуулахг үй байх болзол тулгасан үйлдэл. Сургуулийн удирдлага дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийг тусгайлан зааж, давуу байдал олгон, тэндээс авахыг санал болгож байгаа нь эцэг, эхчүүдийн сонголт хийх эрх, ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн өрсөлд өөнийг хязгаарласан” зэргээр Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзсэн байна. Уг нь энэ төсөл үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд чиглэсэн.

Гэвч өдгөө сүлжмэлийн 38 компанийг хаалгаа барихад хүргээд байна. Учир нь тэд Засгийн газраас зээл авснаас гадна өнгөрсөн жил борлуулалттай байсан учраас ээрмэлийн үйлдвэрүүдээс утсаа хүртэл зээлээр авч цамц, майк их хэмжээгээр үйлдвэрлэжээ. Нэг л компанийн жишээ дурдахад 10 мянган майк үйлдвэрлээд, дөнгөж 500-г нь дөнгөн данган зарсан байна. Ноосны үйлдвэрийг дэмжиж, түүхий эдээр хангах зорилгоор малчдад ноосны урамшууллыг өнгөрс өн жилээс олгож эхэлсэн. Энэ нь ч мөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэж байсан. Гэвч төрийн бодлого ийн гацжээ.

Э.Эрдэнэцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.